logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Үл хөдлөх хөрөнгө
    Нийтлэлийг хуваалцах
    Ж.Зоригт
    БНХАУ үл хөдлөх хөрөнгийн салбараа дэмжих хүлээлт нэмэгдэж, компаниудын үнэлгээ эрчимтэй өслөө
    Нийтэлсэн огноо: 2023 оны 09 сарын 06 16:15
    700

    Зургийг: Qilai Shen/Bloomberg

    БНХАУ-ын үл хөдлөх хөрөнгийн компаниудын индекс 7.8 хувиар өсөв

    БНХАУ үл хөдлөх хөрөнгийн салбараа дэмжих чиглэлд илүүтэй анхаарах хүлээлт зах зээлд нэмэгдсэнээр компаниудынх нь хувьцааны ханш эрчимтэй өслөө. Тухайлбал: “Bloomberg Intelligence”-ээс тооцоолдог БНХАУ-ын барилгын салбарын компаниудын багц индекс 7.8 хувиар өссөнөөр сүүлийн дөрвөн долоо хоногийн дээд түвшинд хүрэв. Тэр дундаа “Sunac China Holdings” компанийн хувьцааны ханш 65 хувиар, “China Evergrande Group” компанийн хувьцааны ханш 36 хувиар өссөн байна.

    БНХАУ энэ салбарт дэмжлэг үзүүлэх хүлээлт хедж сангуудын дунд илүүтэй байна гэж “Abrdn” компанийн хөрөнгө оруулалтын менежер “Bloomberg”-т мэдээлжээ.

    БНХАУ-ын үл хөдлөх хөрөнгийн салбарт хямрал нүүрлэж, төсөл хэрэгжүүлэгч компаниуд олноороо дампуураад байгаа юм. Түүнчлэн наймдугаар сард гурав дахь сардаа дараалан орон сууцны борлуулалт суларчээ. Нөгөө талаас зохицуулах байгууллага тус салбарыг дэмжихээр өнгөрсөн долоо хоногт орон сууцны урьдчилгаа төлбөрийн хэмжээг бууруулсан байна. Үүнтэй холбоотойгоор Бээжин, Шанхайд үл хөдлөх хөрөнгийн борлуулалт нэмэгдээд байгаа аж.

    Cэтгэгдэл бичих