logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Уул уурхай
    Нийтлэлийг хуваалцах
    Х.Солонго
    Global Data: Ирэх онд олон улсын хэмжээнд 100 орчим уурхай шинээр үйл ажиллагаагаа эхлүүлнэ
    Нийтэлсэн огноо: 2023 оны 11 сарын 03 12:00
    356

    Зургийг: CNW Group/Equinox Gold Corp

    “Mineral Resources” компани "Onslow" төслийн хүрээнд жилд 36.5 сая тонн төмрийн хүдэр олборлоно

    2024 онд олон улсын хэмжээнд 100 орчим уурхай үйл ажиллагаа эхлүүлэхээр байгаа ба томоохон уурхайнуудын хувьд төмрийн хүдэр, алт, зэсийн олборлолтод төвлөрнө гэж “Global Data” компани судалгаандаа онцоллоо.

    Зарим уурхайн төслийн хувьд хөгжүүлэлтийг нь олон жилийн турш хийсэн аж. ТЭЗҮ боловсруулах, уурхайн гэрчилгээ болон байгаль орчны зөвшөөрөл авахад зарцуулсан хөрөнгө оруулалтын хэмжээ хэдэн сая ам.доллароор хэмжигдэж байна. Тухайлбал: Баруун Австралийн төмрийн хүдрийн “Onslow” төслийн хүрээнд жилд 36.5 сая тонн төмрийн хүдэр олборлох нөөц чадамжтайгаараа жагсаалтыг тэргүүлжээ. Тус уурхайг эзэмшдэг “Mineral Resources” компани төслийн  хөгжүүлэлтэд хоёр тэрбум ам.доллар зарцуулсан байна.

    Харин жагсаалтын хоёрдугаарт АНУ-ын “Mesabi Metallics” уурхайн төсөл оржээ. Уурхай ашиглалтад орсноор жилд 23.6 сая тонн төмрийн хүдэр олборлох төсөөлөлтэй байна.

    Cэтгэгдэл бичих