logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Крипто
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    АНУ-ын зохицуулах байгууллага "Binance"-ийг шүүхэд өгсний дараа “Bitcoin”-ийн ханш унав
    Нийтэлсэн огноо: 2023 оны 03 сарын 28 13:25
    621

    Зургийг: Bloomberg

    “Bitcoin”-ийн ханш 3.9 хүртэлх хувиар унаж, 26,722 ам.доллар боллоо

    АНУ-ын фьючерсийн зохицуулах байгууллага "Binance" компани болон тус компанийн Гүйцэтгэх захирал Жао Чанпенийг арилжааны болон деривативийн талаарх дүрэм журам зөрчсөн үндэслэлээр шүүхэд өгсний дараа “Bitcoin”-ийн ханш сүүлийн 10 өдрийн доод түвшинд хүрч уналаа.

    Криптовалютын дэлхийн хамгийн том бирж "Binance" нь өнгөрсөн оны 11 дүгээр сард “FTX” бирж дампуурсны дараа зах зээлд эзлэх жингээ улам нэмэгдүүлж, өдгөө криптовалютын спот болон дериватив арилжааны 60 хувийг эзэлдэг болоод байна. Бирж олон улсад үйл ажиллагаа явуулдаг, төв оффисгүй учраас дээрх асуудал нь АНУ-ын хэрэгжүүлэх эрх мэдлийн хүрээнд хамаарахгүй гэж компани мэдэгджээ.

    Тус бирж АНУ-ын иргэдийн оролцсон дериватив арилжааг явуулахдаа холбогдох зөвшөөрлийг зохих ёсоор аваагүй, мөн комплаенсийн чиг үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж АНУ-ын Таваарын фьючерс арилжааны хорооноос үзсэн аж. “Одоогоор “Binance”-ийн эсрэг өөр үндэслэлээр хэрэг тулгах уу гэдэг нь сонирхолтой байна. АНУ-ын Засгийн газар тэдний эсрэг тодорхой арга хэмжээ авна гэдгийг бүгд л мэдэж байсан шүү дээ” хэмээн “Columbia Business School”-ийн профессор, шинжээч Омид Малекан өгүүлжээ.

    Зах зээлийн үнэлгээгээр хамгийн том криптовалют болох “Bitcoin”-ийн ханш дээрх мэдээлэл гарсны дараа 3.9 хүртэлх хувиар унаж, 26 мянга 722 ам.доллар болсон бол “Binance”-ийн “BNB” токен 3.5 орчим хувиар унаж, 315.70 ам.доллар болоод байна. 

    “Binance”-ийн үйл ажиллагааг шалгаж буй АНУ-ын Төрийн хэд хэдэн байгууллага байгаагийн нэг нь аваарын фьючерс арилжааны хороо юм. Тухайлбал: тус улсын Татварын ерөнхий газар буюу “IRS”, мөн холбооны прокурорууд мөнгө угаалтын эсрэг “Binance”-ийн хүлээсэн комплаенс чиг үүргийн хэрэгжилтийг шалгаж эхэлснийг “Bloomberg” мэдээлжээ.

    Түүнчлэн Үнэт цаас, биржийн хороо “Binance”-ийг бүртгэлгүй үнэт цаасны арилжааг дэмжсэн эсэхийг нягталж байгаа аж.

    Cэтгэгдэл бичих