
Зургийг: Chris Ratcliffe/Bloomberg
“iPhone” гар утасны цэнэг хураагуурын менежментийн тухай хэрэглэгчдэд буруу мэдээлэл өгсөн гэсэн үндэслэлээр олон нийтийг төлөөлөн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн эсрэг "Apple" компанийн зарга бүтэлгүйтжээ.
Их Британийн шүүхэд гаргасан тус нэхэмжлэлд "Apple" компани 2016 онд гаргасан программ хангамжийн шинэчлэлээр гар утасны батарейны ашиглалтын хугацааг сайжруулсан гэж хэрэглэгчдэд мэдээлсэн ч үнэн хэрэгтээ гар утасны үйл ажиллагааг зориуд удаашруулж, үүгээрээ зах зээлд давамгай байдлаа буруугаар ашигласан гэж үзсэн байна.
"Энэхүү шүүхийн ялалт нь гар утасныхаа батарейг солиулж, эсвэл шинэ гар утас худалдан авч илүү зарлага гаргасан хэдэн мянган хэрэглэгчид өөрийн зайлшгүй авах ёстой нөхөн төлбөрөө авах замыг засаж байна" хэмээн Их Британи дахь “iPhone” хэрэглэгчдийг төлөөлөн шүүхэд хандаад буй зах зээл судлаач Жастин Гатманн онцолжээ.