logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    З.Энхболор
    СЯ: I-IV сард улсын нэгдсэн төсвөөс ₮402.6 тэрбумын хөрөнгө оруулалтын ажил хийсэн
    Нийтэлсэн огноо: 2023 оны 05 сарын 25 09:30
    376

    Зургийг: С.Батсайхан

    Оны эхний дөрвөн сарын гүйцэтгэлээр 403.2 тэрбум төгрөгийг хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээнд зарцуулахаар төлөвлөснөөс 99.9 хувийн гүйцэтгэлтэй байна

    2023 оны эхний дөрвөн сарын гүйцэтгэлээр 403.2 тэрбум төгрөгийг хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээнд зарцуулахаар төлөвлөснөөс 99.9 хувийн гүйцэтгэлтэй байгааг Сангийн яам мэдээллээ.

    I-IV сард санхүүжүүлсэн төсвийн 68 хувийг барилга байгууламжид, 28 орчим хувийг тоног төхөөрөмжийн зардалд зарцуулсан бол их засварын ажилд 10.1 тэрбум төгрөг,  техник эдийн засгийн үндэслэл боловсруулахад 6.1 тэрбум төгрөг санхүүжүүлжээ.

    25-3.JPG

    Төсвийн ерөнхийлөн захирагч тус бүрээр авч үзэхэд, Боловсрол, Шинжлэх ухааны сайд 101 тэрбум төгрөг, Барилга, Хот байгуулалтын сайд 46.3 тэрбум төгрөг, Соёлын сайд 24.5 тэрбум төгрөг, Эрүүл мэндийн сайд 27.7 тэрбум төгрөг, Зам, тээврийн хөгжлийн сайд 43.8 тэрбум, Эрчим хүчний сайд 17.6 тэрбум төгрөгийн төсөл арга хэмжээ санхүүжүүлж, гүйцэтгэл 99.9-100 хувьтай гарсныг Сангийн яам мэдээлэв.

    Мөн Улаанбаатар хотын Түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар сайдын багцад 2023 онд 339.7 тэрбум төгрөг зарцуулахаар батлагдсан аж. Үүнээс энэ оны эхний дөрвөн сарын гүйцэтгэлээр нийтийн тээврийн шинэ автобус худалдан авахад 81.6 тэрбум төгрөг зарцуулсан байна.

    25-4.JPG

    2023 онд улсын нэгдсэн төсвөөс шинэ төсөл арга хэмжээ санхүүжүүлэхгүй байхаар тогтож, өмнө нь эхлүүлсэн төслүүдийг бүрэн дуусгахаар баталсан юм. Энэ дагуу нийт 7.38 их наяд төгрөгийн өртөгтэй төсөл, тоног төхөөрөмж, засварын зардлаас 2023 онд 2.69 их наяд төгрөгийг улсын төсөвт тусгаж баталсан байна.

    Монголбанкны хувьд төсвөөс импортыг дэмжсэн тоног төхөөрөмжийн худалдан авалтыг багасгах, инфляцад нөлөөлөх санхүүжилт хийхгүй байхыг зөвлөмж болгож байгаа юм.

    Cэтгэгдэл бичих