logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Ногоон хөгжил
    Нийтлэлийг хуваалцах
    Г.Хулан
    ОУСЭХА: 2050 он гэхэд эрчим хүчний хэрэглээ 2020 оноос 55 хувиар буурах боломжтой
    Нийтэлсэн огноо: 2023 оны 09 сарын 06 09:40
    419

    Зургийг: С.Батсайхан

    Олон улсын сэргээгдэх эрчим хүчний агентлаг “Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг дулаан хангамжид ашиглах төлөвлөгөө”-г боловсруулах төслийн тайланг ЭХЯ-нд хүлээлгэн өглөө

    Стратегийн халаалтын системийн төлөвлөгөөг боловсруулах чиглэлд төрөл бүрийн технологийн хувилбаруудыг судалж, боломжит хувилбаруудыг үнэлж, дүн шинжилгээ хийхээр байгааг Олон улсын сэргээгдэх эрчим хүчний агентлаг (IRENA) мэдээллээ.

    Төслийн тайланг боловсруулах явцад шинжээчид стратегийн халаалтын системийн төлөвлөгөөний бүдүүвч зураглалыг гаргаж, дөрвөн гол ажлыг тодорхойлжээ. Тухайлбал:

    • Стратегийн төлөвлөгөөг тодорхойлж, түлхүүр сонирхогч талуудыг тодорхойлох,
    • Техникийн хувилбарууд болон төслийн эрэлт, нөөцийн зураглалыг тодорхойлох,
    • Техникийн талд тулгарах сорилтуудыг тодорхойлж, дэд бүтэцтэй хэрхэн нийцэж буйг тодорхойлох,
    • Санхүүжилт, бодлого зохицуулалтыг тодорхойлно гэсэн байна. 

    Дээрх тайлан голчлон сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг дулаан хангамжид ашиглахад эрэлт, нөөцийн зураглал, техникийн хувилбаруудыг тодорхойлоход төвлөрчээ. Мөн хэд хэдэн судалгаа хийснээс гадна Улаанбаатар хотын дүүргүүдэд халаалтын системийн харьцуулсан үнэлгээг хийсэн аж.

    2020 он, богино хугацаанд буюу 2030 он, урт хугацаанд буюу 2050 он хүртэлх хугацааг хамруулан дулааны системийн жишиг судалгаа, үнэлгээ хийсэн байна.

    2050 он гэхэд сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг дулаан хангамжид ашигласан тохиолдолд эрчим хүчний хэрэглээ 2020 оноос 55 хувиар буурах тооцоотой гэж үзжээ. Нөгөөтэйгөөр цахилгаан эрчим хүчний эх үүсвэрт суурилсан хэвээр байх тохиолдолд эрчим хүчний хэрэглээ 2020 оноос есөн хувиар өснө гэж тооцоолсон байна.

    Сэргээгдэх эрчим хүчний дулааны эх үүсвэрийг Улаанбаатар хотын төвлөрсөн дулааны шугамд холбож ашигласнаар нийгэм, эдийн засгийн хувьд нүүрстөрөгчгүйжүүлэх зорилтыг биелүүлэх, хот суурин газруудын агаарын бохирдлыг бууруулах, мөн урт хугацаанд сэргээгдэх эрчим хүчинд суурилсан халаалтын системийг бий болгоход чухал үүрэг гүйцэтгэхийг тайланд тодотгожээ. 

    Cэтгэгдэл бичих