logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    З.Энхболор
    Инфляц IX сард 13.8 хувь болов
    Нийтэлсэн огноо: 2022 оны 10 сарын 17 09:20
    225
    Хэрэглээний үнэ сарын дүнгээр буурахад хүнсний үнэ буурсан нь голлон нөлөөлжээ

    Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ есдүгээр сард өмнөх оны мөн үеэс 13.8 хувиар өссөн бол өмнөх сараас 0.2 хувиар буурлаа. 

    Хэрэглээний үнийн индекс сүүлийн гурван сар дараалан буурсан ч 2021 оны 12 дугаар сараас хойш хоёр оронтой тоонд буюу өндөр түвшинд хадгалагдсан хэвээр байгаа юм.

    17-1.JPG

    Өнгөрсөн сард эм тариа, эмнэлгийн үйлчилгээний үнэ 20.3 хувь, бараа үйлчилгээний үнэ 18.3 хувийн өсөлттэйгөөр инфляцад хамгийн их жин дарсан байна.

    Харин хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ сарын дүнгээр буурахад хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ 2.2 хувиар, тээврийн бүлгийн үнэ 0.4 хувиар буурсан нь голлон нөлөөлжээ.

    Ирэх онд инфляцыг нэг оронтой тоонд, дунд хугацаанд 6+-2 хувьд хүргэхийн тулд мөнгөний хатуу бодлогоо үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ гэж УИХ-ын чуулганы үеэр Монголбанкны Ерөнхийлөгч онцолсон юм.

    Үүнээс гадна шатахууны үнэ өсөж байгаа тул гурилан бүтээгдэхүүний үнэ 30-50 хувиар нэмэгдэнэ гэж Гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбоо мэдэгдээд байна.  

    Түүнчлэн Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн 11 дүгээр сарын нэгнээс аж ахуйн нэгжүүдийн эрчим хүчний үнийг хэрэглээнээс хамааран 14 эсвэл 28 хувиар өсгөнө гэж мэдэгдсэн юм.

    17-2.JPG

    Энэ нь цаашид инфляц эрчимжихэд нөлөөлж магадгүй байгааг Дэлхийн банкны суурин төлөөлөгч Андрей Михнев онцолж байлаа.

    Азийн Хөгжлийн банк энэ онд буюу жилийн дүнгээр Монгол Улсын инфляц 14.7 хувь хүрнэ гэж төсөөллөө нэмэгдүүлээд байна. Өмнөх төсөөлөл 12.4 хувь байсан юм.

    Cэтгэгдэл бичих