
Зургийг: Chris Ratcliffe/Bloomberg
“SoftBank Group”-ийн салбар нэгж “Arm” компани IPO-өөс татан төвлөрүүлэх зорилтот дүнгээ 4.87 орчим тэрбум ам.доллар болгож буурууллаа.
Энэ нь өмнөх төлөвлөгөөнөөс хоёр дахин буурсан үзүүлэлт болж байна. Тус компани өмнө нь найман тэрбум ам.доллароос 10 тэрбум ам.доллар босгохыг зорьж байсан юм. Хэдий тийм боловч “SoftBank Group” нь “Vision Fund”-ийн эзэмшиж буй 25 хувийг худалдан авч, тус компанид эзэмших хувьцааны хувь хэмжээгээ нэмэгдүүлэхээр байна.
Ингэснээр IPO хийсний дараа “SoftBank Group”, “Arm” компанийн нийт хувьцааны 90 орчим хувийг буюу удирдлагын багцыг эзэмшсэн хэвээр байхаар байх ажээ.
Мягмар гарагт “Arm” компани нэгж хувьцааны ханш нь 47-51 ам.долларын үнэтэй 95.5 сая ширхэг хувьцааг олон нийтэд санал болгохоо мэдээлсэн юм. Ингэснээр тус компанийн зах зээлийн үнэлгээ 54.5 тэрбум ам.доллар хүрэх тооцоотой байна.