logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Уул уурхай
    Нийтлэлийг хуваалцах
    Ж.Зоригт
    “SailingStone Capital” хувьцаа эзэмшигчдийн хурлаар TRQ-ийг авах “Rio Tinto”-ийн саналыг эсэргүүцнэ
    Нийтэлсэн огноо: 2022 оны 10 сарын 17 01:00
    309
    “SailingStone Capital” компани нь “Turquoise Hill Resources”-ийн тав дахь том хөрөнгө оруулагч

    “Turquoise Hill Resources” компанийн тав дахь том хөрөнгө оруулагч “SailingStone Capital” компани 11 дүгээр сарын нэгэнд болох хувьцаа эзэмшигчдийн хурлаар “Rio Tinto”-ийн саналыг эсэргүүцэхээ мэдэгдлээ.

    “Rio Tinto” компани “Turquoise Hill Resources”-ийн нэгж хувьцааг 49 канад доллароор үнэлэн үлдсэн 49 хувийг 3.3 тэрбум ам.доллароор авах санал тавиад байна. Харин “Turquoise Hill Resources” компанийн жижиг хувьцаа эзэмшигчид болох "Pentwater Capital Management", "SailingStone Capital" компаниуд хувьцааны үнэлгээг хэт бага байгааг удаа дараа шүүмжилж байсан юм.

    17-5.JPG

    "Pentwater Capital Management" компани нь жижиг хувьцаа эзэмшигчдээс эзэмшлийн хувиараа тэргүүлдэг. Хамгийн сүүлд есдүгээр сард эзэмшлийн хувиа нэмэгдүүлж, 13.77 хувь болгоод байна.

    “SailingStone Capital” компани “Rio Tinto”-ийг оруулан тооцвол “Turquoise Hill Resources”-ийн тав дахь том хувьцаа эзэмшигч юм.

    Cэтгэгдэл бичих