logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Ногоон хөгжил
    Нийтлэлийг хуваалцах
    Ж.Зоригт
    Монгол Улс Европын Холбооны “Ойн түншлэл”-д нэгдэж, Азидаа анхдагч болов
    Нийтэлсэн огноо: 2022 оны 11 сарын 09 08:50
    206
    Монгол Улс Европын Комисстой “Ойн түншлэлийн тухай харилцан ойлголцлын санамж бичиг” байгуулав

    Египет Улсын Шарм Эль-Шейх хотноо болж буй “COP27” буюу Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтын үеэр Монгол Улс Европын Комисстой “Ойн түншлэлийн тухай Монгол Улс болон Европын Холбоо хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг” байгууллаа. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Европын Комиссын Ерөнхийлөгч Урсула фон дер Ляйен нар энэхүү баримт бичигт гарын үсэг зурж баталгаажуулсан байна.

    Ийнхүү Монгол Улс Европын Холбооны “Ойн түншлэл”-д нэгдсэн Азийн анхны улс боллоо. Санамж бичгийн хүрээнд цаашид Монгол Улс Европын Холбооны 27 гишүүн оронтой ойн аж ахуйд суурилсан ажлын байр нэмэгдүүлэх, үйлдвэрлэл бий болгох, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, гадаадын хөрөнгө оруулалт татах, ойн хамгаалалтын бүсийг нэмэгдүүлэх, цөлжилт, ойн хомсдол, доройтлыг бууруулах, биологийн төрөл, зүйлийг хамгаалах, эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх, бэлчээрийн даацыг зохистой хэлбэрт шилжүүлэх зэрэг асуудлаар хамтран ажиллахыг зорьж байгаа аж.  Мөн ойг эдийн засгийн чухал салбар, орлогын эх үүсвэр болгох, 80 мянга орчим ажлын байр бий болгох зэрэг зорилт тавьжээ.

    Ойн түншлэл нь уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллийг бууруулах, ойн салбарт учирч буй сорилт, бэрхшээлийг даван туулах, байгаль орчныг хамгаалах зорилтод чиглэсэн үүрэг, амлалт болох юм. 

    Үүнээс өмнө Казахстан  улсын Ерөнхий сайд Европын Комисстой тогтвортой түүхий эд, цэнэг хураагуур, ногоон устөрөгчийн чиглэлд хамтын ажиллагааг өргөжүүлэх санамж бичиг байгуулжээ.

    Cэтгэгдэл бичих