logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Нийгэм
    Нийтлэлийг хуваалцах
    Х.Солонго
    “Биднийг оффист ир гэж бүү дууд, эс бөгөөс бид ажлаасаа гарна” хэмээн хөрөнгө оруулагчид хэлэх болжээ
    Нийтэлсэн огноо: 2023 оны 06 сарын 05 16:45
    444

    Зургийг: Ismail Ferdous/Bloomberg

    “Оффист илүү олон удаа ирэх хүсэлт надад бүү тавь. Үгүй бол ажлаасаа гарна” гэж санхүүгийн мэргэжилтнүүд ажил олгогчдоо анхааруулах болсон байна

    “Markets Live Pulse”-ийн судалгаанаас харахад хөоөнгө оруулалтын салбарт ажилладаг хоёр хүн тутмын нэг нь "Удирдлагаас оффист илүү олон цаг ажиллах шаардлага тавивал ажлаасаа гарна” гэсэн хариулт өгчээ. Зарим нь ч аль хэдийн ажлаа орхиод байгаа аж. 

    Энэхүү судалгаанд 1585 хүн хамрагдсанаас 1320 нь мэргэжлийн хөрөнгө оруулагчид байсан бол 365 нь жижиг хөрөнгө оруулагч байжээ. Судалгаанд оролцогчдын талаас илүү хувь нь гэр-оффис хослуулан ажиллахыг илүүд үзсэн бол ердөө 20 хувь нь л долоо хоногийн ажлын бүх өдөр оффистоо ажиллах хүсэлтэй байжээ. 

    unnamed (1).jpg

    Дээрх судалгаанд хамрагдсан хүмүүсийн тоо “Markets Live Pulse”-ийн бусад судалгаанд хамрагдагчдын дунджаас дээгүүр байсан нь “Эргэн оффисоосоо ажиллах уу, яах вэ” гэдэг нь компанийн удирдлагуудын  эргэцүүлэх асуудал болсныг илтгэж байна. 

    Нэрээ нууцлан гэр-оффис хосолсон ажлын байраа орхино гэж хэлэх нь бодит амьдрал дээр ажлаасаа гарахаас илүү амархан гэдэг нь тодорхой.

    Тав хоног дараалан оффист ажиллах шаардлагыг “Wall Street”-ийн захирлууд хамгийн ихээр эсэргүүцэж байсан аж.

    “JPMorgan” компани дөрөвдүгээр сараас Гүйцэтгэх захирлуудаа зайнаас ажиллахыг зогсоож, ажлын таван өдөр ажиллах шаардлага тавьжээ. Үүнээс өмнө буюу энэ оны эхээр тус компанийн Гүйцэтгэх захирал Жэйми Даймон зайнаас ажиллахыг залуу ажилтнууд болон захирлууд хүлээн авахгүй гэдгийг онцолж байсан юм. 

    Одоогоор санхүүгийн салбарын мэргэжилтнүүдийн 40 орчим хувь нь долоо хоногийн дөрөв ба түүнээс олон өдөр оффистоо ажиллаж эхэлсэн болох нь “Markets Live Pulse”-ийн судалгаанаас харж болохоор байна. Энэ нь оффистоо ажиллах саналаа өгсөн хүний тооноос хоёр дахин өндөр байгаа аж.

    Cэтгэгдэл бичих