logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    З.Энхболор
    IV/01-ний өдрөөс энэ он дуустал ₮195.1 тэрбумын ипотекийн зээлийн төлбөрийг хүү хуримтлуулж тооцохгүй нөхцөлөөр хойшлуулжээ
    Нийтэлсэн огноо: 2022 оны 11 сарын 09 10:00
    435
    2022 оны эхний есөн сард ипотекийн 494.8 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй хүүтэй зээлийг 5.9 мянган өрхөд Монголбанк болон банкуудын эх үүсвэрээр олгожээ

    2022 оны эхний есөн сард Монголбанк болон банкнуудын эх үүсвэрээр 494.8 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй хүүтэй ипотекийн зээлийг 5.9 мянган өрхөд олгосон байна.

    Ипотекийн зээлийн хөтөлбөрийг 2023 онд багтаан Монголбанк Засгийн газарт шат дараатай шилжүүлэх бэлтгэл ажлаа хангаж байгаагаа мэдээлсэн юм. Анхны төлөвлөгөөгөөр хөтөлбөрийн хүрээнд хоёр их наяд төгрөгийн зээл олгохоос одоогоор 1.5 их наяд төгрөг олгоод байгаа аж.

    9-7.JPG

    Даваа гарагт УИХ дахь МАН-ын бүлгийн хурлаар ипотекийн зээлийн эргэн төлөлтийг дахин 2023 оны долоодугаар сар дуустал хойшлуулах санал гаргаад байгааг мэдээлсэн юм.

    Харин Монголын Банкны Холбоо болон эдийн засагчид эргэн төлөлтийг дахин хойшлуулбал санхүүжилтийн тогтолцоонд хүндрэл учрах эрсдэлтэйг анхааруулж байна.

    Эдийн засагч Ж.Дэлгэрсайхан

    Монголын Банкны Холбооны Гүйцэтгэх захирал Л.Амар

    Цар тахлын хуулийн дагуу 2020 оноос өнөөдрийг хүртэлх хугацаанд нийт 978.4 тэрбум төгрөг (418.9 тэрбум төгрөгийн үндсэн төлбөр, 559.5 тэрбум төгрөгийн хүүний төлбөр)-ийн төлбөрийг хүү хуримтлуулж тооцохгүй нөхцөлөөр хойшлуулсан юм. Үүнээс хамгийн сүүлд буюу 2022 оны дөрөвдүгээр сарын нэгний өдрөөс хойш хойшлуулсан нийт төлбөрийн дүн 195.1 тэрбум төгрөг байна.

    Орон сууцны санхүүжилтийн тогтолцооны хоёрдогч зах зээлд “Монголын ипотекийн корпорац” 30 орчим удаагийн үнэт цаас гаргаж, дахин санхүүжилт хийсэн байна. Ипотекийн зээлийн нийт үлдэгдэл 6.6 их наяд төгрөгөөс 3.4 их наяд төгрөгийг нь “Монголын ипотекийн корпорац” худалдан авч, үнэт цаасжуулан дахин санхүүжилт хийж иржээ. Хэдий тийм боловч зээлийн эргэн төлөлтийг хойшлуулсан хугацаанд “Монголын ипотекийн корпорац” нөөц сангаасаа үнэт цаас эзэмшигчийн төлбөрийг төлж ирснээ мэдээлж байсан юм.

    Cэтгэгдэл бичих