
•Live
Биднийг дагах
Уул уурхай
Нийтлэлийг хуваалцах
Редакторыг дагах
Ж.Зоригт
Уул уурхай
Нийтлэлийг хуваалцах
Ж.Зоригт
“Rio Tinto”-ийн төмрийн хүдрийн экспорт 2023 он гарсаар дээд түвшинд хүрээд байна
Нийтэлсэн огноо: 2023 оны 04 сарын 20 10:00
357
Зургийг: Ian Waldie/Bloomberg
Оны эхний гурван сарын хугацаанд “Rio Tinto” компани 82.5 сая тонн төмрийн хүдэр экспортолжээ
Төмрийн хүдрийн үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч “Rio Tinto” группийн Австралийн шинэ уурхайн гарц үргэлжлэн нэмэгдсэнээр төмрийн хүдрийн I улирлын нийлүүлэлт нь энэ онд дээд түвшинд хүрлээ.
Оны эхний гурван сарын хугацаанд тус компани 82.5 сая тонн төмрийн хүдэр экспортолсон нь өмнөх оны мөн үеэс 16 хувиар өссөн үзүүлэлт болж байна. Энэ нь 12 дугаар сард эцэслэгдсэн улирлаас зургаан хувиар бага үзүүлэлт боллоо.
“Rio Tinto” групп 2023 оны төмрийн хүдрийн нийлүүлэлтээ 320-335 сая тонн байлгах зорилтоо хэвээр үлдээгээд байгаа аж. Харин хоёр уурхай дахь техникийн асуудалтай холбоотойгоор зэсийн үйлдвэрлэлийн төсөөллөө бууруулжээ.
Cэтгэгдэл бичих