logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    О.Нарантуяа
    Шинжээчид бодит ДНБ-ий жилийн өсөлт III улиралд 6 хувь болно гэж таамаглаж байна
    Нийтэлсэн огноо: 2023 оны 09 сарын 29 10:00
    423

    Зургийг: mongolbank.mn

    Монголбанкнаас явуулсан судалгаагаар хөндлөнгийн шинжээчид 2023 оны III улиралд инфляц 10.1 хувь, жилийн дараа 9.2 хувь болно гэж таамаглажээ

    Монголбанкнаас хөндлөнгийн шинжээчдийн дунд явуулсан судалгаагаар энэ оны III улиралд инфляц бага зэрэг өсөж 10.1 хувь, эдийн засгийн өсөлт зургаан хувьд хадгалагдах төлөвтэй байна. Шинжээчдийн инфляцын таамаглалын тархалтыг авч үзвэл 2023 оны III улиралд инфляц есөөс 9.9 хувийн хооронд байх магадлал хамгийн өндөр буюу 30.8 хувьтай байгаа юм.

    Харин урт хугацаандаа буюу 2024 оны II улиралд инфляц өнөөгийн түвшинд буюу 9.2 хувь, эдийн засгийн өсөлт 5.6 хувь болно гэж таамаглажээ.

    Энэ оны II улиралд бодит дотоодын нийт бүтээгдэхүүний жилийн өсөлт 6.4 хувьтай гарч, төлбөрийн тэнцэл анх удаа ашигтай гарсан юм. Мөн нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн анх удаа 5000 ам.доллар хүрсэн бол 2024 онд 6000 ам.доллар хүрэх төсөөлөлтэй байгааг Засгийн газар мэдээлээд байна.

    Бодит дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийн таамаглалыг өмнөх түүвэр судалгаануудын таамаглалуудтай харьцуулахад өсөх хандлагатай байгаа юм.

    Шинжээчид Төв банкны бодлогын хүүг III улиралд дунджаар 12.9 хувь, ихдээ 13 хувь, багадаа 12 хувь гэсэн хүлээлттэй байгаа аж. Бодлогын хүүний таамаглалыг тархалтаар нь авч үзвэл шинжээчдийн дийлэнх нь энэ оны III улиралд бодлогын хүү 13 хувь байна гэсэн таамаглалтай байна.

    Төв банк 2022 оны есдүгээр сараас эхлэн бодлогын хүүг 13 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргаад байгаа юм. Мөн мөнгөний бодлогыг яаран өөрчлөхгүй гэдгийг тодотгож байв.

    Цаашид 2024 онд мөнгөний бодлогоор инфляцыг дунд хугацаанд зорилтот түвшинд хүргэж тогтворжуулах замаар эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангахад дэмжлэг үзүүлэхэд чиглэнэ гэж тодотгосон юм.

    Монголбанкны Ерөнхий эдийн засагч Д.Ган-Очир

    Cэтгэгдэл бичих