logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    О.Нарантуяа
    Ноос, ноолуурын салбарт урамшуулал хязгаарлагдмал байна
    Нийтэлсэн огноо: 2023 оны 09 сарын 29 09:00
    803

    Зургийг: С.Батсайхан

    ITC: Ноос, ноолуурын экспортыг дэмжихэд дэд бүтцээ хөгжүүлэх хэрэгтэй

    Ноос, ноолуурын салбарт санхүүгийн урамшуулал, техникийн дэмжлэг зэрэг урамшуулал  хязгаарлагдмал байгааг Экспортыг дэмжих төслөөс мэдээллээ.

    Экспортыг дэмжих төслийн хүрээнд сонгогдсон зургаан салбарын стратегийг Олон улсын худалдааны төвтэй хамтран боловсруулж байна.  Энэхүү стратеги нь ирэх таван жилийн хугацаанд тус салбарын замын зураглал болох юм.

    Сонгогдсон зургаан салбарт багтсан ноос, ноолуурын тухайд Засгийн газрын урамшуулaл хязгаарлагдмал байгаа нь хөрөнгө оруулалтыг сааруулдаг. Мөн маркетинг, түгээлтийн суваг, ачаа тээврийн үйлчилгээ, мэдээллийн порталуудыг өөрсдөө зохицуулах боломж хязгаарлагдмал байгааг онцолж байна. 

    Иймд экспортлоход бэлэн, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн тулд дэд бүтэц, үйл ажиллагааны чадавхаа хөгжүүлэх нь чухал болохыг стратеги боловсруулагчид хэлж байна.

    МУИС-ийн Эдийн засгийн хүрээлэнгийн захирал Х.Цэвэлмаа

    Экспортыг дэмжих төслийн зохицуулагч Б.Дөлгөөн

    Монгол Улс энэ онд нэг сая жуулчин хүлээн авах зорилт дэвшүүлээд байгаа бөгөөд энэ сарын эцсийн байдлаар зорилтын биелэлт 50 хувьд хүрээгүй байна.

    Экспортын голлох нэг салбар болох аялал жуулчлалын хүрээнд сонирхол татахуйц брэндийн дүр төрх бий болгож, үйлчлүүлэгчдийн хэрэгцээ, зах зээлийн чиг хандлагыг сайн ойлгохын тулд зах зээлийн мэдээлэл цуглуулах хэрэгтэйг Олон улсын худалдааны төв онцоллоо.

    Олон улсын худалдааны төвийн Зөвлөх Ольга Хомула

    БОАЖЯ-ны Мэргэжилтэн Н.Болормаа

     

    Cэтгэгдэл бичих