
Зургийг: Stefan Wermuth/Bloomberg
Дэлхийн томоохон банкнуудын нэг “Credit Suisse” банкны хувьцааны ханш лхагва гарагт 31 хувиар унаж, доод түвшинд хүрлээ. АНУ-ын банкнууд хэдхэн өдрийн дотор хямралд орсны дараахан ийм зүйл болсон нь санхүүгийн салбарыг дахин сандралд оруулаад байна.
Үүссэн нөхцөл байдалд хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээхээр “Credit Suisse” банк Швейцарын Төв банкнаас 54 тэрбум ам.долларын санхүүжилт авахаар болжээ. Түүнчлэн тус банкны зүгээс гурав хүртэлх тэрбум франкийн бондоо буцаан худалдан авахаар төлөвлөж байна.
Харин дээрх мэдэгдлийн дараа Европын хувьцааны фьючерсүүд өсжээ. Мөн хөрөнгө оруулагчдын аюулгүй хөрөнгө оруулалт руу хошуурах байдал бага зэрэг намжсан байна.
“Credit Suisse”-д үүссэн нөхцөл байдлыг гол хувьцаа эзэмшигч “Saudi National Bank” тийм ч ноцтой гэж үзэхгүй байгаагаа илэрхийлсэн байна.
Зах зээлийг сандаргасан энэхүү үйл явдал нь “Credit Suisse”-ийн гол хувьцаа эзэмшигч “Saudi National Bank”-ийн мэдэгдэлтэй холбоотой аж. Тус банкны Төлөөлөн Удирдах Зөвлөлийн даргаас “Credit Suisse”-д нэмж санхүүжилт олгох уу хэмээн асуухад тэрбээр "огт үгүй" хэмээн хариулжээ.
“Saudi National Bank”-ийн хувьд дээрх байр суурийг илэрхийлсэн нь анхны тохиолдол биш боловч АНУ-ын банкнууд хэдхэн өдрийн дотор хямралд орсны дараа ийм мэдэгдэл хийсэн учраас хөрөнгө оруулагчдыг сандралд оруулах хангалттай шалтгаан болсон юм.
“Carlyle Group”-ийн хамтран үүсгэн байгуулагч Дэвид Рубенштейн