logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Улс төр
    Нийтлэлийг хуваалцах
    З.Энхболор
    Хоёр удаагийн сонгуульд оролцоогүй бол тухайн намыг идэвхгүйд тооцох заалтыг хуулийн төсөлд тусгажээ
    Нийтэлсэн огноо: 2023 оны 06 сарын 28 16:51
    227

    Зургийг: Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар

    УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороогоор Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. 

    Тус хуулийн төсөлд УИХ дахь намын бүлгүүдээс болон ажлын хэсгээс зарчмын зөрүүтэй 62 саналын томъёолол бэлтгэсэн байна. Хэлэлцүүлгийн явцад гишүүд асуулт асууж, үг хэлээгүй бөгөөд дээрх зарчмын зөрүүтэй саналуудаар санал хураалт явуулахад олонх нь дэмжсэн байна. 

    Хуулийн төсөлд улс төрийн намыг бүртгэх асуудлыг Сонгуулийн Ерөнхий Хороо хэлэлцээд Улсын Дээд Шүүх бүртгэдэг байсныг шууд Улсын Дээд Шүүх бүртгэдэг байхаар тусгажээ. Мөн дараах гурван тохиолдолд улс төрийн намыг идэвхгүй болсонд тооцох заалт оруулжээ. Тухайлбал, 

    - Улс төрийн нам УИХ-ын хоёр удаагийн сонгуульд оролцоогүй,

    - Их хурлаа хийгээгүй

    - Сүүлийн хоёр жилийн санхүүгийн тайлангаа аудитаар баталгаажуулаагүй гэсэн гурван шалтгааныг үндэслэн идэвхгүйд тооцох заалтууд багтжээ. Нам идэвхгүй болсоноор санхүүжилт зогсох, бүх шатны сонгуульд оролцох эрхгүй болно. 

    Харин улс төрийн нам 1 хувийн босго давсанаар төсвөөс санхүүжилт авах эрх үүсэх бөгөөд УИХ-д авсан суудлын тоо, сонгогчдын санал гэх хоёр үндэслэлээр үүнийг тогтоохоор тусгажээ. 

    namm1.jpg

    Cэтгэгдэл бичих