
•Live
Биднийг дагах
Зах зээл
Нийтлэлийг хуваалцах
Сэтгүүлчийг дагах
Ц.Бадмаараг
Зах зээл
Нийтлэлийг хуваалцах
Ц.Бадмаараг
“Jackson Hole” эдийн засгийн симпозиумыг угтан 5 өдөр өсөөд байсан зэсийн үнэ эргэн унав
Нийтэлсэн огноо: 2023 оны 08 сарын 25 15:15
110
Зургийг: Oliver Bunic/Bloomberg
BI: Зэсийн үнэ ирэх 3 жилд 8000 ам.доллароос буух төлөвтэй
“Jackson Hole” эдийн засгийн симпозиумыг угтан сүүлийн таван өдөр дараалан өсөөд байсан зэсийн үнэ эргэн буурлаа. Зэсийн үнэ Лондоны Металлын биржид 1.09 хувиар буурч, тонн нь 8359 ам.доллар болсон байна.
Зэсийн хэрэглээгээр дэлхийд тэргүүлэгч БНХАУ-ын эдийн засгийн өсөлт саарч, эрэлт тааруу байх төлөвтэй байна. Энэ утгаараа зэсийн нийлүүлэлт эрс нэмэгдэж, үнэ нь ирэх гурван жилд 8000 ам.доллароос буух төлөвтэй гэж “Bloomberg Intelligence”-ийн шинжээчид тооцоолжээ.
Зэс олборлогч компаниудын гарц энэ оны хоёрдугаар хагаст 800 мянган тонноор буюу эрс нэмэгдэх төлөвтэй байгаа аж. 2022 оны байдлаар зэсийн нийлүүлэлт 200 мянган тонноор хэмжигдэж байна.
Cэтгэгдэл бичих