logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Уул уурхай
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    "Rio Tinto" Австралийн Мельбурн хотод цэнэг хураагуур үйлдвэрлэж эхлэхээр болжээ
    Нийтэлсэн огноо: 2023 оны 06 сарын 28 13:26
    506

    Christopher Katsarov Luna/Bloomberg

    Тус компани лити болон цэнэг хураагуурын бусад металлын гол үйлдвэрлэгч болохоор зорьж байгаа.

    “Rio Tinto” компани энэ оны сүүлээр Австралийн Мельбурн дахь лабораторидоо өөрсдийн цэнэг хураагуурын үйлдвэрлэлийг эхлүүлж, хурдацтай өсөж буй цэвэр эрчим хүчний салбарт технологийн судалгаа, туршилтаа эрчимжүүлэхээр төлөвлөжээ. Дэлхийн хоёр дахь том уул уурхайн компанийн хувьд лити болон цэнэг хураагуурын бусад металлын гол үйлдвэрлэгч болохоор зорьж байгаа юм.

    “Тус лабораторид бид өөрсдийн цэнэг хураагуураа үйлдвэрлэснээр ашигт малтмал болон бусад бүтээгдэхүүнүүд маань бодит хэрэглээнд хэр тохиромжтой байхыг шалгах боломжтой болох юм” хэмээн “Rio Tinto”-ийн Эрдэс хариуцсан захирал Шинейд Кауфман лхагва гарагт Брисбэн хотод болсон уулзалтын үеэр өгүүлжээ.

    Хэдий тийм боловч компани бизнесийн зорилгоор цэнэг хураагуур үйлдвэрлэх төлөвлөгөөгүй байгааг "Rio"-ийн төлөөлөгч тодотгосон байна. Тус компани одоогоор төмрийн хүдэр, зэс, хөнгөн цагаан олборлодог бөгөөд лити хараахан олборлож эхлээгүй байгаа юм. Гэхдээ цахилгаан автомашины цэнэг хураагуурын гол түүхий эд болох тус металлыг ирээдүйн өсөлтийн зорилтдоо тусгасан байна. Компанийн хувьд Аргентинд литийн төсөл эзэмшдэгээс гадна Сербид Европтоо хамгийн томд тооцогдох литийн уурхайг нээхээр ажиллаж байгаа ч тус улсын эрх баригчид энэ оны эхээр хүсэлтийг нь буцаасан юм.

    Cэтгэгдэл бичих