
Хэдийг олдгоо нуухгүйн хувьд залуучууд хамгийн нээлттэй үе дээрээ байж магадгүй байгаа бол Гүйцэтгэх захирлуудын хувьд үгүй нь тодорхой байна.
Дээд шатны менежерүүд хэдийг олдгоо хэнтэй ч хуваалцах сонирхолгүй байгаа, АНУ-д 19 мянга орчим бизнес эрхлэгчийн дунд VI-VII сард хийсэн “Linkedin”-ийн судалгаагаар итгэдэг хамтран ажиллагчид, бусад компанийн адил албан тушаалтнууд, бүр дотно нөхөдтэйгөө ч хуваалцахыг хүсэхгүй байна.
Харин анхан шатны ажилтнуудын ихэнх нь гэрийнхэндээ хэдийг олдгоо, 31 хувь нь дотнын найзууддаа хэлдэг бол дэд Ерөнхийлөгч, дунд түвшний гүйцэтгэх албан тушаалтан, бизнес эрхлэгчдийн 25 орчим хувь нь хэнд ч мэдэгдэхгүй гэжээ.
"Байгууллагын удирдлагуудын хувьд ам нээхгүй байх сонирхол гайхмаар их юм" гэж “Linkedin”-ийн ахлах редактор Жорж Андерс цахим хуудастаа бичсэн байна.
Мэдээж хувьцаа нь нээлттэй арилжигддаг компаниуд захирлуудынхаа цалинг жил тутмын тайландаа танилцуулах учраас сонголтгүй. “Bloomberg Pay Index”-ийг харвал өнгөрсөн онд Гүйцэтгэх захирлуудын цалин урамшуулал дээд түвшинд хүрч өссөн юм.
ЦАЛИНГИЙН ИЛ ТОД БАЙДАЛ
Менежерийн түвшний ажилтнууд орлогын мэдээллээ хамтран ажиллагчдадаа мэдэгдэхээс тун болгоомжилж байна. Дунд түвшний удирдах албан тушаалтнуудын таван хувь нь л цалингийн мэдээллээ өөрийн итгэдэг хамтран ажиллагчдадаа хэлнэ гэж мэдээлсэн бол доод албан тушаалтнуудын хувьд энэ үзүүлэлт 18 хувь байна.
"Орлогоо бусдад хэлэх нь менежерүүдийн зайлсхийхийг хүсэж байгаа шударга байдлын асуудлыг сөхөж мэдэх юм" гэж Андерс бичсэн байна. Доод тушаалтнуудаасаа илүү цалиндаа сэтгэл хангалуун байх тусам орлогоо бусдад хэлэх, ярилцах шаардлагагүй гэж үзэж байж болох юм гэж судалгаанд дүгнэжээ.
Түүнчлэн гүйцэтгэх албан тушаалтнуудын орлогын хэмжээ хол зөрүүтэй учраас цалингийн асуудлаар гэр бүлтэйгээ нээлттэй байхыг хүсдэг байж болох юм.
Эцэст нь удирдах албан тушаалтнуудын 34 хувь нь цалингийн мэдээллийн ил тод байдал ажлын орчинд тэгш байдлыг нэмэгдүүлнэ гэж үзсэн байна. Харин удирдах түвшний биш ажилтнуудын тал орчим нь адил саналтай байжээ.
Алис Кантор