Европын Төв банк бодлогын хүүгийн өсөлт оргилдоо хүрсэн эсэхийг ойрын хугацаанд итгэлтэй зарлаж чадахгүй гэж тус банкны ерөнхийлөгч Кристин Лагард мэдэгдлээ.
Өөрөөр хэлбэл Европын Төв банкны удирдлагууд хэдий түр хугацаанд бодлогын хүүг өсгөх циклээ завсарласан ч цаашид нэмэгдүүлэх магадлал илүү өндөр байгааг харуулж байна.
Түүнчлэн Лагард долоодугаар сард инфляцыг бууруулах зорилгын хүрээнд ес дэх удаагаа дараалан бодлогын хүүгээ нэмэгдүүлнэ гэдгийг тодотгосон.
"Bloomberg"-ийн судалгаанд оролцсон эдийн засагчдын олонх нь Европын Төв банк мөнгөний бодлогоо 3.75 хувьд хүргээд түр завсарлана гэж хүлээж байгаа бол зах зээл энэ ондоо 4 хувьд хүргэнэ гэсэн хүлээлттэй байна.
Түүнчлэн Европын Төв банк болон бусад Төв банкнууд инфляцыг тогтворжуулах арга хэмжээгээ үргэлжлүүлж бодлогын хүүгээ цаашид ч өсгөх шаардлагатай ОУВС-ийн Дэд тэргүүн Гита Гопинат мэдэгджээ.
Тэрбээр "Инфляц зорилтот түвшиндээ хүрэхэд хэтэрхий урт хугацааг зарцууллаа" гэж Португалд болсон форумын үеэр өгүүлсэн байна.
Евро бүсийн хувьд инфляцыг эргэн хоёр хувьд хүргэхээр зорьж байгаа. Тэрбээр Европын Төв банкны Ерөнхийлөгч Кристин Лагардын адилаар Засгийн газрууд төсөвтөө дарамт учруулахын оронд инфляцын түвшинг бууруулах чиглэлд хамтран ажиллах шаардлагатай гэж үзэж байна.