logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    MLIV Pulse: Эдийн засгийн уналтын үед Уоррен Баффетыг дагах нь хамгийн зөв алхам
    Нийтэлсэн огноо: 2023 оны 05 сарын 01 16:10
    1085

    Зургийг: Daniel Acker/Bloomberg

    352 хөрөнгө оруулагчийн талаас илүү хувь нь ирэх 5 жилд “Berkshire Hathaway”-ийн хувьцааны өгөөж “S&P 500”-ийнхаас давна гэдэгт итгэлтэй байна

    АНУ-ын эдийн засгийн айсуй уналтаас хөрөнгө оруулагчид болгоомжлох нь нэмэгдэж, тойрч гарах арга замуудыг эрэлхийлж буй энэ үед хөрөнгө оруулалтын гурван санаа "шигшигдэж" үлдээд байна. Тэдгээр нь хамгаалалтын хувьцаа, япон компаниуд, мөн Уоррен Баффет.

    Санхүүгийн мэргэжилтнүүд, жижиг хөрөнгө оруулагчид “Berkshire Hathaway”-ийн хувьцаанаас хүртэх нэмэгдэл өгөөж өндөр байх бөгөөд цаашдаа тус компанийн өсөлт АНУ-ын зах зээлийн дунджаас илүү гарна хэмээн тооцоолж байгаа нь "Bloomberg Markets Live Pulse"-ийн судалгаанаас харагдаж байна. Тодруулбал: судалгаанд оролцсон 352 хөрөнгө оруулагчийн талаас илүү хувь нь ирэх таван жилд “Berkshire Hathaway”-ийн хувьцааны өгөөж “S&P 500”-ийнхаас давна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлжээ.

    Ирэх долоо хоногт тус компанийн хөрөнгө оруулагчдын ээлжит хурлын үеэр явагдах компанийн ТУЗ-д итгэл үзүүлэх тухай санал хураалтад хөрөнгө оруулагчдын гол анхаарал чиглэж байна. Жил бүр болдог энэхүү чуулганыг хөрөнгө оруулагчдын дунд "Капиталистуудын Вудсток" гэж нэрлэх нь ч бий.

    Эдийн засагчид ирэх онд АНУ-ын эдийн засаг уналтад орох магадлал 65 хувь гэж үзэж байгаа энэ үед дээрх судалгаанд оролцогчид Уоррен Баффетын хөрөнгө оруулалтын суут ур ухаанд найдлага тавьж буй нь гарцаагүй юм.

    Уоррен Баффет компанийнхаа хувьцааны өгөөжийг нэмэгдүүлэхээр саяхан Япон улсыг зориод байна. Судалгаанд хамрагдсан хөрөнгө оруулагчдын 50 хувь нь Японы компаниудын хувьцааны ханш үнэ цэнээрээ АНУ-ынхыг давна гэж Уоррен Баффеттай санал нэгдэж байна. Тодруулбал: “S&P 500” индекс 5.3 хувийн өгөөж өгөх бол япон хувьцаануудын өгөөж 5.8 хувийн өгөөж байна гэсэн тооцоолол гарчээ.

    Түүнчлэн АНУ-ын Төв банк бодлогын хүүгээ тогтвортой өсгөж байгаа нь тус улсын компанийн хувьцаанд итгэх итгэлийг улам бүр бууруулж байгааг хөрөнгө оруулагчид тодотгож байгаа юм.

    Cэтгэгдэл бичих