logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    ОУХБ: Эдийн засгийн өсөлт саарах нь дэлхий даяарх ажилчдад сорилт болно
    Нийтэлсэн огноо: 2023 оны 01 сарын 17 09:45
    471
    2023 онд хөдөлмөр эрхлэлтийн түвшин 1 хувиар өснө гэж ОУХБ тооцоолжээ

    Эдийн засгийн өсөлт саарах эрсдэлтэй байгаа нь дэлхий даяарх ажилчдад сорилт болохыг Олон улсын хөдөлмөрийн байгууллага (ОУХБ) анхаарууллаа.

    Энэ онд хөдөлмөр эрхлэлтийн түвшин ердөө нэг хувиар өснө гэж тус байгууллага тооцоолсон байна. 2022 онд 2.3 хувиар өсөж байсантай харьцуулахад энэ онд өсөлт саарна гэсэн үг юм. Мөн 2024 онд ч хөдөлмөрийн зах зээлд томоохон дэвшилт гарахгүй гэж таамаглажээ.

    2023 онд нийт ажилгүй иргэдийн тоо 208 сая хүрнэ гэж тооцоолсон байна. Энэ нь одоогийн ажилгүйдлийн түвшин болох 5.8 хувьтай тэнцүү үзүүлэлт болох юм.

    Ихэнх улс орны хөдөлмөрийн зах зээл ойрын хугацаанд цар тахлын өмнөх үеийн түвшинд эргэн очихгүй гэж Олон улсын хөдөлмөрийн байгууллагын тэргүүн мэдэгдээд байна. Мөн цах тахлын үед эрчимжсэн сэтгэлд нийцэхүйц ажлын байрны хомсдол буурах төлөвгүй байгааг онцолжээ.

    Эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгаагаас ажилтнууд цалин, урамшуулал багатай ажилд орохоос өөр аргагүй болж магадгүй гэж үзэж байна. Мөн 2022 онд 41 сая хүрч байсан ажиллах хүчний хомсдол улам газар авах төлөвтэйг анхаарууллаа. 

    Cэтгэгдэл бичих