logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    М.Зүнжээ
    Үйл ажиллагааны зардал нь өссөнөөр “Pinterest”-ийн хувьцааны ханш унав
    Нийтэлсэн огноо: 2023 оны 05 сарын 01 13:00
    190

    Зургийг: Gabby Jones/Bloomberg

    “Pinterest”-ийн нэгж хувьцааны ханш 16 хувиар уналаа

    “Pinterest” компанийн хувьцааны ханш сүүлийн нэг жил орчмын хугацааны хамгийн өндөр дүнгээр уналаа. Энэ нь тус компанийн бүтцийн өөрчлөлттэй холбоотой зардал хүлээлтийг давсантай холбоотой аж.

    Үйл ажиллагаагаа тэлэх, цомхотгол явуулах, оффисуудаа хаах зэрэг ажилтай холбоотойгоор тус компанийн үйл ажиллагааны зардал өссөн байна. Ингэснээр энэ оны эхний улиралд “Pinterest” 209 сая ам.долларын алдагдалтай ажиллажээ.

    Улирлын тайлан танилцуулсны дараа баасан гарагт “Pinterest”-ийн нэгж хувьцааны ханш 16 хувиар унасан байна. Энэ нь 2022 оны тавдугаар сараас хойших нэг өдрийн дотор хамгийн өндөр дүнгээр унасан тохиолдол боллоо.

    “Pinterest” компанийн борлуулалт болон хэрэглэгчдийн өсөлт аль аль нь шинжээчдийн таамгийг даваад байгаа юм. Тайлант хугацаанд орлого нь таван хувиар өсөж, 603 сая ам.доллар хүрсэн нь шинжээчдийн таамаглаж байсан 592.8 сая ам.долларын орлогын төсөөллийг давсан үзүүлэлт болжээ.

    Бүтцийн өөрчлөлт урт хугацаандаа ашгийн маржин нэмэгдэх үндсийг тавина гэж “Pinterest” компанийн Гүйцэтгэх захирал “Bloomberg”-т ярилцлага өгөх үедээ онцолсон байна.

    Cэтгэгдэл бичих