logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Бат-Очир
    Энэ оны инфляцын өсөлтийг инфляцаас хамгаалагдсан бондууд ч “тэсвэрлэж” чадаагүйг тооцоолжээ
    Нийтэлсэн огноо: 2022 оны 12 сарын 13 15:35
    391
    Инфляцаас хамгаалагдсан сангийн бонд нь арилжаанд гарахад хүүгийн түвшин нь тогтмол байдаг гэдгээрээ Засгийн газрын бусад бондуудтай адилхан

    АНУ-ын эдийн засаг сүүлийн 40 гаруй жилд тохиолдоогүй инфляцын цочролд орох үед хөрөнгө оруулагчид “Wall Street”-ийн “хоргодох байр” гэгддэг инфляцаас хамгаалагдсан Засгийн газрын бонд буюу хэрэглээний үнэ нэмэгдсэн хэмжээгээр нэмэлт төлбөр олгодог бондууд руу хошуурцгаасан юм. Хэдий тийм боловч бондын зах зээлийн бодит тоо баримтууд энэхүү эрсдэлгүй байдлыг үгүй хийжээ.

    АНУ-ын Холбооны Нөөцийн банк бодлогын хүүгээ эрчтэй нэмэгдүүлсэн нь үнэт цаас, бондын зах зээлийг хүчтэй ганхуулж, ханшийн уналт нь инфляцын түвшинтэй уялдаа бүхий бондуудын нэмэлт төлбөрийг тэглэжээ. 

    394250176.png

    Хэдийгээр АНУ-ын Төв банк мөнгөний бодлогоо сулруулах дохио өгсөнтэй холбоотойгоор бондууд сүүлийн хоёр сард өсөлттэй байгаа ч инфляцаас хамгаалагдсан Засгийн газрын бондын урсгал энэ онд 11 хувиар буурсан байна. Энэ нь 1990-ээд онд тэдгээр бондуудын арилжааг эхэлснээс хойших хамгийн тааруу үзүүлэлт болсны зэрэгцээ уналт нь Засгийн газрын энгийн бондуудтай дөхөж очсон аж.

    Үнэт цааснууд оны ихэнх хугацаанд уналттай байх үед хөрөнгө оруулагчдад хамгийн хэрэгтэй зүйл ийнхүү бүтэлгүйтсэн нь гамшиг тохиолдсон үед нөхөн төлбөр олгодоггүй даатгалын бодлоготой төстэй явдал болжээ.

    “Инфляцаас хамгаалагдсан сангийн бонд нь инфляцаас хамгаалах найдвартай хэрэгсэл биш. Хэдийгээр багцаа төрөлжүүлсэн гэж үзэж болох ч энэ төрлийн бонд нь бусад бондуудтай нэгэн адил хүүгийн эрсдэлд өртдөг” хэмээн “MUFG”-ийн макро эдийн засгийн шинжээч Жорж Гонсалвез онцолж байна.

    Инфляцаас хамгаалагдсан сангийн бонд нь арилжаанд гарахад хүүгийн түвшин нь тогтмол байдаг гэдгээрээ Засгийн газрын бусад бондуудтай адилхан байдаг аж. Харин гол ялгаа нь бондын нэрлэсэн үнэ буюу хугацаа нь дуусахад бонд эзэмшигчийн авах төлбөр нь хэрэглээний үнийн индексийг даган нэмэгддэгт оршдог байна.

    Cэтгэгдэл бичих