logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    БНХАУ-ын сэргэлт удаашрах болгоомжлолын улмаас газрын тосны үнийн уналт 2 дахь 7 хоногтоо үргэлжлэв
    Нийтэлсэн огноо: 2023 оны 05 сарын 01 13:40
    232

    Зургийг: Andrey Rudakov/Bloomberg

    WTI төрлийн газрын тосны фьючерс үнэ баасан гарагт 2.7 хувиар өссөн ч БНХАУ-ын эдийн засгийн мэдээлэл гарсны дараа 0.9 хувиар уналаа

    Түүхий газрын тосны импортоор тэргүүлдэг БНХАУ-ын эдийн засгийн сэргэлтээс зарим талбар нь хоцрох болгоомжлол үүсээд буй үед газрын тосны үнийн уналт хоёр дахь долоо хоногтоо дараалан үргэлжиллээ.

    Баасан гарагт АНУ-ын компаниудын орлогын тайлан эерэг гарсны нөлөөгөөр WTI төрлийн газрын тосны фьючерс үнэ баасан гарагт 2.7 хувиар өсөж, долоо хоногийн уналтаа нөхөөд байсан ч БНХАУ-ын эдийн засгийн мэдээлэл гарсны дараа 0.9 хувиар унажээ. БНХАУ-ын аж үйлдвэрлэлийн идэвхжил дөрөвдүгээр сард уналттай гарч, тооцооллоос зөрсөн нь хэдийгээр иргэдийн зарцуулалт сэргэсэн ч тус улсын эдийн засаг өсөлтийн эрчээ дахин олж авахад хүндрэл учирч байгаагийн дохио болсон юм.

    Дөрөвдүгээр сард OPEC болон холбоотон орнууд гарцаа бууруулахаа зарласны дараа түүхий газрын тосны үнэ 15 сарын дээд цэгтээ хүрсэн ч цаашдын төлөв суларсны улмаас тэрхүү өсөлтөө алдаад байгаа. Хедж сангууд, хөрөнгө оруулалтын зөвлөхүүдийн хувьд газрын тосны үнэ цаашид унах хандлага давамгайлна гэдэг байр суурь дээр нэгдээд байна.

    БНХАУ-д Хөдөлмөрчдийн баярын амралт лхагва гараг хүртэл үргэлжлэх тул АНУ-ын Холбооны Нөөцийн банк зэрэг голлох Төв банкнууд чанга бодлогоо үргэлжлүүлэх эсэхэд зах зээлийн анхаарал төвлөрөх төлөвтэй.

    "Эдийн засгийн дохио сайнтай, муутай байгаа тул хөрөнгө оруулагчид сэрэмжтэй хандаж байна. Холбооны нөөцийн банк бодлогын хүүгээ өсгөх дохио өгөх нь түлш, металлын үнэд дарамт болж магадгүй" хэмээн “ANZ”-ийн шинжээч Брайан Мартин онцолж байна.

    Cэтгэгдэл бичих