logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Бат-Очир
    Жанет Иеллен: 2023 оны эцэст инфляц харьцангуй доогуур түвшинд очсон байна
    Нийтэлсэн огноо: 2022 оны 12 сарын 13 16:20
    303
    Жанет Иеллен АНУ-ын инфляцын ерөнхий дүр зургийг “богино настай” гэж тодорхойлов

    АНУ-ын Сангийн сайд Жанет Иеллен эдийн засагт гэнэтийн цочрол үүсэхгүй л бол ирэх оны эцэс гэхэд инфляц харьцангуй нам түвшинд байна хэмээн мэдэгджээ.

    “Инфляцын түвшин буурна гэж бодож байна. Хөдөлмөрийн зах зээл эрүүл байдлаа хадгалснаар иргэд санхүүгийн болон хувийн эдийн засгийн нөхцөл байдалдаа сэтгэл хангалуун болно гэдэгт би найдаж байна” хэмээн тэрбээр “CBS” телевизэд өгсөн ярилцлагадаа дурдсан байна.

    Дэлхийн эдийн засаг цар тахлын дараах эрэлт, ОХУ-ын Украины дайнаас үүдэлтэй нийлүүлэлтийн цочролд орсонтой зэрэгцэн АНУ энэ онд сүүлийн 40 жилд байгаагүй инфляцын өсөлттэй тулгарсан юм. Долоодугаар сард тус улсын хэрэглээний үнийн өсөлт дээд түвшинд буюу 9.1 хувьд хүрсэн бол 11 дүгээр сард 7.3 хувь болж, саарсан байх төлөвтэй гэж “Bloomberg News”-ийн судалгаанд дурдагджээ.

    Энэ мягмар гарагт АНУ-ын Засгийн газар өнгөрсөн сарын инфляцын дүн мэдээллийг танилцуулах бол лхагва гарагт Холбооны Нөөцийн банк бодлогын хүүгээ 50 суурь нэгжээр өсгөх хүлээлттэй байна.

    Жанет Иеллен АНУ-ын инфляцын ерөнхий дүр зургийг “богино настай” гэж тодорхойлсон бөгөөд тээвэрлэлтийн зардал буурч, хүргэлтийн хүлээгдэх хугацаа багассан зэрэг зарим эерэг дохио ажиглагдаж байгааг нэмж дурджээ.

    “Инфляцыг хяналтад оруулж, эдийн засагт удаан хугацааны нөлөөлөл үлдээхээргүй болгох ёстойг бид бүгд мэднэ. Энэ байдалд хүргэхгүйг тулд бид ажиллаж байна” хэмээн тэрбээр онцолж байна.

    Cэтгэгдэл бичих