logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Бат-Очир
    Япон улс аялал, жуулчлалын ихэнх хязгаарлалтуудаа ирэх сараас цуцална
    Нийтэлсэн огноо: 2022 оны 09 сарын 23 10:55
    182
    Япон улс өдөрт хүлээн авах жуулчдын тоонд тогтоосон хязгаарыг хүчингүй болгохын зэрэгцээ өмнө нь зөвхөн аяллын группт багтан тус улсад зорчих боломжтой байсныг цуцаллаа

    Япон улс аравдугаар сарын 11-нээс цар тахалтай холбоотой ихэнх хилийн хязгаарлалтуудаа цуцалж, аялал, жуулчлалын салбараа сэргээхээр болсныг тус улсын Ерөнхий сайд Фүмио Кишида пүрэв гарагт Нью-Йорк хотод болсон хэвлэлийн хуралд оролцохдоо мэдээллээ.

    Тодруулбал: өдөрт хүлээн авах жуулчдын тоонд тогтоосон хязгаарыг хүчингүй болгохын зэрэгцээ өмнө нь зөвхөн аяллын группт багтан Японд зорчих боломжтой байсныг цуцалж, бие даан аялж буй жуулчдыг чөлөөтэй хүлээн авахаар болсон байна. Түүнчлэн визгүй зорчих боломжтой орнуудын иргэд Японд аялахад нээлттэй болжээ. 

    Тухайн өдөр Фүмио Кишида Нью-Йоркийн Хөрөнгийн биржид үг хэлэхдээ “Хилийн хяналтын арга хэмжээг АНУ-тай харилцан сулруулах болсон”-оо мэдэгдэхэд зочид алга ташин баяр хүргэсэн байна. 

    Японд цар тахлын хамгийн хохиролтой давлагаа дуусаж буй үед тус улсын Засгийн газрын энэхүү шийдвэр гарч байна.

    Түүнчлэн иений ханш ам.долларын эсрэг сүүлийн 20-иод жил байгаагүйгээр суларсан тул гадаадын жуулчдад Япон нь харьцангуй өртөг багатай сонголт болж байгаа юм.

    Үүний зэрэгцээ дотоодын аялал, жуулчлалыг сэргээх хөнгөлөлтүүд хэрэгжиж эхлэхийг Фүмио Кишида дурджээ. Цар тахлын эхэн үе өнгөрсний дараа тэрбээр хилээ нээх талд болгоомжтой хандсан нь иргэдийн зүгээс сайшаал хүртсэн юм. Хэдий тийм боловч бизнес эрхлэгчид эдийн засагт учирсан хохиролд бухимдлаа илэрхийлж, гадаадын иргэдэд үүд хаалгаа нээхийг уриалж байв.

    Цар тахлын өмнө Япон улс дэлхийн 68 орны иргэдэд 90 хоног хүртэлх хугацаанд визгүй зорчих эрх олгоод байсан юм. 2019 онд Японд ирсэн гадаадын жуулчдын тоо 32 сая дөхсөн нь дээд үзүүлэлт болсон ч дараа жил нь энэ тоо 246 мянга болж буурчээ.

    Cэтгэгдэл бичих