logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Нийгэм
    Нийтлэлийг хуваалцах
    У.Түвшинбаяр
    Боловсролын зээлийн сангийн зээлийн эргэн төлөлт огцом өсөв
    Нийтэлсэн огноо: 2023 оны 05 сарын 24 11:56
    908

    Зургийг: Christopher Furlong/Getty Images

    Тавдугаар сарын 23-ны өдрийн байдлаар Боловсролын зээлийн санд 420 мянган ам.долларын зээл эргэн төлөгдөөд байна

    Боловсролын зээлийн сангийн эргэн төлөлт

    • 2021 онд 50 мянган ам.доллар
    • 2022 онд 200 мянган ам.доллар
    • 2023 оны V/23-ны байдлаар 420 мянган ам.доллар

    Боловсролын зээлийн сангийн асуудал олон нийтийн анхааралд орсноор зээлийн эргэн төлөлт мэдэгдэхүйц нэмэгдэж байгааг дээрх тоо баримт харуулж байна. Тухайлбал: Боловсролын зээлийн сан руу 2023 оны тавдугаар сарын 23-ны өдөр нэг цагийн зайтай хоёр удаа холбогдоход эхлээд 390 мянган ам.доллар төлөгдөөд байна гэж мэдээлсэн бол удалгүй энэ дүн 420 мянган ам.доллар болсныг тус сангийн Зээл, тэтгэлгийн газрын мэргэжилтэн Ө.Батмандах хэлж байлаа.

    1997-2023 он хүртэл Боловсролын зээлийн сангийн зээлд нэг их наяд төгрөгийн санхүүжилт олгосноос 700 гаруй тэрбум буюу 76 хувийг дотоодын их, дээд сургуульд суралцах зээлд олгосон гэж Боловсрол, Шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан мэдээлсэн юм. Мөн тэрбээр 2023 онд 90 орчим тэрбум төгрөгийн санхүүжилт олгосныг онцолж байв.

    Үлдсэн 220 орчим тэрбум төгрөгийг гадаадад суралцах хүмүүст зээл хэлбэрээр олгосон бөгөөд үүний 50 гаруй тэрбум төгрөгийн зээлийг гэрээний нөхцөлийн дагуу гадаадад суралцаж ирээд эх орондоо 60 сар ажилласан учир чөлөөлжээ. Харин үлдсэн зээлийн эргэн төлөлт удаашралтай явж ирсэн байна.

    Cэтгэгдэл бичих