logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Уул уурхай
    Нийтлэлийг хуваалцах
    Г.Хулан
    “Rio Tinto” скандийн "Platina Scandium" төслийг $14 саяар худалдан авлаа
    Нийтэлсэн огноо: 2023 оны 05 сарын 01 08:40
    189

    Зургийг: mining.com

    Австрали дахь уурхай ашиглалтад орсноор скандийн олборлолтоо хоёр дахин нэмэгдүүлэх боломжтой болно

    “Rio Tinto” компани өндөр чанартай скандийн орд болох "Platina Scandium" төслийг "Platina Resources Limited" компаниас 14 сая ам.доллароор худалдан авах гэрээ байгууллаа.

    Австралийн Шинэ Өмнөд Уэльс мужид байрлах энэхүү төсөл нь 30 жилийн хугацаанд жил бүр 40 тонн хүртэл скандийн исэл олборлох боломжтой аж.

    Одоогоор “Rio Tinto” Канадын Кебек дэх титаны давхар ислийн хаягдал бүтээгдэхүүнээс скандийн исэл олборлож байна.

    Харин Австрали дахь уурхай ашиглалтад орсноор скандийн олборлолтоо хоёр дахин нэмэгдүүлэх боломжтой болохыг тус компани мэдээллээ.

    Энэхүү хэлцэл нь цэвэр эрчим хүчний шилжилтэд шаардагдах чухал ашигт малтмалын олборлолтыг нэмэгдүүлэх зорилготой нь уялдаж байгааг “Rio Tinto” компани мэдэгдэлдээ тодотгосон байна.

    Cэтгэгдэл бичих