logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Уул уурхай
    Нийтлэлийг хуваалцах
    М.Эрхэс
    “Mongolian Mining Corporation” 2024 онд хугацаа нь дуусах бондынхоо эргэн төлөлтийг хугацаанаас нь өмнө хийнэ
    Нийтэлсэн огноо: 2023 оны 10 сарын 10 10:15
    596

    Зургийг: Brent Lewin/Bloomberg

    “Mongolian Mining Corporation” 2024 онд хугацаа нь дуусах бондоо буцаан буцаан авах үнийг үндсэн төлбөр, төлөгдөөгүй хуримтлагдсан хүүгийн 102.313 хувиар тооцно

    Хонгконгийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Mongolian Mining Corporation” компани 2024 оны дөрөвдүгээр сард хугацаа нь дуусах товтой байсан бондынхоо эргэн төлөлтийг хугацаанаас нь өмнө буюу энэ оны 11 дүгээр сарын найманд төлөхөө зарлаад байна.

    Анх 2019 оны дөрөвдүгээр сард гаргаж байсан, 9.25 хувийн хүүтэй тус бондыг компани шинэ бондод хөрвүүлэн арилжих саналыг хөрөнгө оруулагчдадаа тавиад байв.

    unnamed.jpg 

    Үүний зэрэгцээ тус компани 2026 онд хугацаа нь дуусах, 12.5 хувийн хүүтэй шинэ бондыг Сингапурын биржид амжилттай гаргаад байгаа юм.

    “Mongolian Mining Corporation” 2024 онд хугацаа нь дуусах бондоо буцаан худалдан авах үнийг үндсэн төлбөр болон төлөгдөөгүй хуримтлагдсан хүүгийн 102.313 хувиар тооцох юм байна.

    Тус компанийн хувьцааны ханш Хонгконгийн Хөрөнгийн биржид анх арилжаалагдаж эхэлснээсээ хойш өнөөдрийг хүртэл 42 орчим хувиар буураад байгаа юм.

    “Bloomberg” терминалын мэдээллээр “Mongolian Mining Corporation”-ийн хувьцааны ханш 2020 оны эхний улиралд буюу Covid-19 цар тахал дэгдэж эхэлсэн үед түүхэн доод түвшинд хүрч  байснаасаа хойш өдий хүртэл 925 хувиар огцом өсөөд байна.

    Харин цар тахлын хязгаарлалтууд суларч, худалдааны эргэлт эргэн тогтворжих хандлагатай болж эхэлсэнтэй зэрэгцээд тус компанийн хувьцааны ханш өсөх трендтэй байна.

    Cэтгэгдэл бичих