logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Х.Солонго
    БНХАУ-д залуучуудын ажилгүйдлийн түвшин V сард 20.8 хувьд хүрэв
    Нийтэлсэн огноо: 2023 оны 06 сарын 16 13:45
    595

    Зургийг: Zhao Junchao/Feature China/Future Publishing/Getty Images

    БНХАУ-ын 16-24 настай залуучуудын ажилгүйдлийн түвшин шинэ дээд цэгт хүрлээ

    БНХАУ-д залуучуудын ажилгүйдлийн түвшин тавдугаар сард шинэ дээд түвшинд хүрч, өндөр дүнгээр өслөө. Тухайлбал: 16-24 настай залуучуудын дунд ажилгүйдлийн түвшин тавдугаар сард 20.8 хувьд хүрсэн байна. Энэ нь дөрөвдүгээр сарынхаас 0.4 хувиар өссөн үзүүлэлт боллоо. 

    Хөдөлмөрийн зах зээлд ажил эрхлэх боломжтой 33 сая залуус байгаагаас зургаан сая гаруй нь өдгөө ажилгүй байгааг БНХАУ-ын Үндэсний Статистикийн товчоо мэдээлсэн байна.

    “Goldman Sachs”-ийн эдийн засагчдын тооцоолсноор БНХАУ-д цар тахлаас хойш ажилгүй залуучуудын тоо гурван сая гаруйгаар нэмэгджээ. 

    399300927.png

    БНХАУ-д 16-24 насны 96 сая орчим залуус байгаагийн олонх нь ямар нэг сургуульд суралцаж байгаа учраас ажил хайхгүй байгааг тус улсын Үндэсний Статистикийн товчооны төлөөлөгч Фу Линхуй онцолж байна.

    Түүнчлэн шинэ төгсөгчид нэгэн зэрэг олноороо ажил хайдаг учраас зуны улиралд ажилгүйдлийн түвшин ерөнхийдөө өндөр гардаг байна. 

    Энэ онд шинээр 12 сая их сургуулийн төгсөгч ажлын байранд гарна. Ингэснээр залуу иргэдийн ажилгүйдлийн түвшин 25 хувь нэмэгдэхээр байна. 

    БНХАУ-ын Ардын банк энэ сарын эхээр бүтэн цагийн ажлын байрыг дэмжихээр хөдөлмөрийн зах зээлийг тогтворжуулахад нөлөөлдөг гол салбаруудад санхүүжилт олгохоор бэлтгэж байгаагаа мэдээллээ. Тухайлбал: үүнд үйлчилгээний салбар багтаж байгаа аж.

    Cэтгэгдэл бичих