logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    Мэргэжлийн ажиллах хүчний дутагдал цар тахлын өмнөх үеэс 2 дахин өсжээ
    Нийтэлсэн огноо: 2022 оны 09 сарын 23 09:01
    192
    Мэргэжлийн ажиллах хүчний хомсдол бизнест сөрөг нөлөөтэй байна гэж МҮХАҮТ-ын судалгаанд хамрагдсан ААН-үүдийн 67 хувь нь үзсэн байна

    Бизнес эрхлэгчдийн 58 хувь нь мэргэжлийн ажиллах хүчний дутагдалд ороод байна. Энэ нь цар тахлын өмнөх үеэс хоёр дахин өссөн үзүүлэлт болохыг МҮХАҮТ-ын судалгаа харууллаа.

    Боловсролын чанар, цалин хангамж, өрсөлдөх чадвар зэрэг олон суурь асуудлуудын нөлөө эндээс харагдаж байна. 

    Мэргэжлийн ажиллах хүчний хомсдол бизнест сөрөг нөлөөтэй байна гэж судалгаанд хамрагдсан аж ахуйн нэгжүүдийн 67 хувь нь үзсэн бөгөөд аж ахуйн нэгжүүдийн 85 хувь нь шаардлагатай ажиллагсдаа өөрсдөө сурган авч байгаа аж. 

    Гадаад худалдаа, аялал, жуулчлал, хүнсний боловсруулах үйлдвэрлэл, тээврийн салбарт мэргэжлийн ажиллах хүчний дутагдал хамгийн өндөр байна.

    Ажиллах хүчний хомсдолын улмаас жижиг аж ахуйн нэгжүүд үйлдвэрлэл, үйл ажиллагааны хэмжээгээ бууруулдаг бол дунд болон томоохон аж ахуйн нэгжүүд шаардлагатай ажиллагсдын цалингийн хэмжээг нэмэгдүүлдэг байна.

    Ажлын байрыг нэмэгдүүлж, шаардагдах мэргэжлийн ажиллах хүчийг нэмж ажиллуулахад мэргэжлийн ажиллах хүчээ хадгалж буй ажил олгогчид санхүү, татварын дэмжлэг үзүүлэх, мэргэжлийн ажиллах хүчээ сургаж мэргэшүүлэхэд туслах хэрэгтэй гэж бизнес эрхлэгчид үзэж байгаа юм. 

    23-9.JPG

    Үүнээс гадна ажил олгогчдын хэлж буйгаар цалин гологдохооргүй, мэргэжлийн ур чадвар, ажлын туршлага харгалзахгүй сургаж авна гэж ажлын байранд тавигдах шаардлагаа уян хатан болгосон ч ажиллах хүсэлтэй хүн цөөн болжээ. Ажил олгогчид мэргэжлийн ажиллах хүч хомсдохын хэрээр цалингаа нэмэгдүүлж, ажлын байрны шаардлагаа бууруулж байгаа аж. 

    Энэ оны II улирлын байдлаар хөдөлмөрийн насны нийт ажиллах хүчний 92.2 хувь (1.2 сая) нь цалин хөлс, орлого олох зорилгоор хөдөлмөр эрхэлж байгаа ажиллагчид, 7.8 хувь нь цалин хөлс, орлого олох ажилгүй, сүүлийн 30 хоногт ажил идэвхтэй хайсан болон тухайн долоо хоногтоо ажил хийхэд бэлэн байгаа хүн байна.

    Харин ажиллах хүчнээс гадуурх хүн амын 44.6 мянга нь цалин хөлс, орлого олох ажилгүй, сүүлийн 30 хоногт ажил идэвхтэй хайсан эсвэл тухайн долоо хоногтоо ажил хийхэд бэлэн байгаа хүн байгаа аж. Боломжит ажиллах хүчний бүлэг нь тухайн сум, орон нутагт нь ажлын байр бий болох эсвэл ажил хийх нөхцөл нь бүрдвэл хөдөлмөрийн зах зээлд идэвхтэй оролцож эхлэх, ажиллах хүчний эгнээнд шилжихэд бэлэн байгаа хүн ам байна. 

     

    Cэтгэгдэл бичих