logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    Япон эмэгтэйчүүдийн орлого 20 жилд 2 дахин өссөн ч эрчүүдийнхээс 75 хувиар бага хэвээр байна
    Нийтэлсэн огноо: 2023 оны 04 сарын 19 17:20
    345

    Зургийг: Noriko Hayashi/Bloomberg

    Япон улсын Статистикийн товчооны судалгаагаар эмэгтэйчүүдийн сарын дундаж орлого II сарын байдлаар 83 мянга 896 иен буюу 630 ам.доллар байжээ

    Сүүлийн 20 жилийн хугацаанд Японы эмэгтэйчүүдийн орлогын хэмжээ хоёр дахин нэмэгдсэн ч эрчүүдийн цалинтай харьцуулахад тэдний орлого ердөө дөрөвний нэгтэй нь тэнцэж байгааг Засгийн газрынх нь тайланд дурджээ. Япон улсын Статистикийн товчооны энэ сард гаргасан судалгаагаар эмэгтэйчүүдийн сарын дундаж орлого хоёрдугаар сарын байдлаар 83 мянга 896 иен буюу 630 ам.доллар байсан бол эрэгтэйчүүдийнх 345 мянга 645 иен байсан аж.

    Хүн амын бууралт, эдийн засгийн удаашралын шийдэл болгож хөдөлмөрийн зах зээл дэх эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих ажилд тус улс амжилт гаргасан боловч эмэгтэй ажил эрхлэгчдийн 70 орчим хувь нь хагас цагийн, эсвэл байнгын бус ажил хийдэг хэвээр байгаа аж. Энэ нь эмэгтэйчүүдийн цалин ихэвчлэн хангалтгүй, ахиц дэвшлийн боломж бага байдаг гэсэн үг юм.

    Нөгөө талаас эдийн засгийн тодорхойгүй төлөвийн нөлөөгөөр ажилтнуудаа тэтгэвэрт гартал нь тогтвор суурьшилтай ажиллуулдаг зарчмаас Японы олон компаниуд татгалзах болсон ч эрэгтэй ажилтнуудын 63 хувь нь бүтэн цагийн ажил эрхэлж байгаа нь харьцангуй өндөр үзүүлэлт болж байна.

    Дэлхийн эдийн засгийн форумаас гаргадаг Жендерийн тэгш байдлын 2022 оны тайланд Япон улс 146 орноос 116 дугаарт бичигдсэнээр "Их 7"-ийн бүлгээс эхний 100-д багтаж чадаагүй ганц улс болсон юм.

    Cэтгэгдэл бичих