logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Авто тренд
    Нийтлэлийг хуваалцах
    С.Жаргалмаа
    2030 он гэхэд БНХАУ-ын цахилгаан автомашин үйлдвэрлэгчид зах зээлийн 33 хувийг эзэлнэ
    Нийтэлсэн огноо: 2023 оны 11 сарын 02 12:00
    142

    Зургийг: Qilai Shen/Bloomberg

    БНХАУ-д цахилгаан автомашины хэрэглээ нэмэгдсээр байна

    БНХАУ-ын цахилгаан автомашин үйлдвэрлэгчид дэлхийн зах зээлд худалдаалагдаж буй нийт цахилгаан автомашины тал орчим хувийг бүрдүүлж байна. Сүүлийн байдлаар барууны автомашин үйлдвэрлэгчид зах зээлд эзлэх хувийнхаа дөрөвний нэгийг алдаж магадгүй байгааг шинжээчид анхааруулж эхэллээ.

    БНХАУ-д цахилгаан автомашины хэрэглээ нэмэгдсээр байгаа бөгөөд 2022 онд тус улсын суудлын автомашины борлуулалтын дөрөвний нэгийг цахилгаан автомашин бүрдүүлсэн төдийгүй өнгөрсөн есдүгээр сард энэ үзүүлэлт 37 хувиар өссөнийг статистик  мэдээллээс харж болохоор байна.  

    БНХАУ-ын цахилгаан автомашин үйлдвэрлэгчдийн олон улсын зах зээлд эзлэх хувь 2030 он гэхэд бараг хоёр дахин нэмэгдэж, 33 хувь болно гэж “UBS”-ийн шинжээчид таамаглаж байна. Харин барууны автомашин үйлдвэрлэгчдийн зах зээлд эзлэх хувь 2023 онд 81 хувь байгаа бол 2030 он гэхэд 58 хувь болж буурна гэсэн төсөөллийг танилцуулжээ.

    Cэтгэгдэл бичих