logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Бат-Очир
    Унгар улсад цар тахлын дараах сэргэлтийн санхүүжилт олгох эсэхийг Европын Комисс энэ сарын эцсээр шийдвэрлэнэ
    Нийтэлсэн огноо: 2022 оны 11 сарын 08 15:10
    271
    Унгар улсын Төв банк бодлогын хүүгээ 18 хувьд хүргэж өсгөсөн нь Европын Холбооны гишүүн орнуудын дунд хамгийн өндөр дүн боллоо

    Европын Комисс энэ сарын эцсээр Унгар улс цар тахлын дараах сэргэлтийн санхүүжилт авах шалгуурыг хангасан эсэхийг хэлэлцэж шийдвэрлэхээр болсныг ойрын эх сурвалж “Bloomberg”-т мэдээлжээ.

    11 дүгээр сарын 22-нд болохоор товлогдсон тус хурлаар нааштай шийдвэр гарах нь Европын Холбооны гишүүн 27 орны дундаас COVID-19-ийн сэргэлтийн төлөвлөгөөнд хамрагдаагүй үлдсэн цор ганц улс болох Унгарын эдийн засагт амин чухал дэмжлэг болох юм.

    Саяхан Унгар улсын Төв банк бодлогын хүүгээ 18 хувьд хүргэж өсгөсөн нь Европын Холбооны гишүүн орнуудын дунд хамгийн өндөр дүн болсон байна. Мөн Европын Холбооны санхүүжилтийн тодорхойгүй байдлын улмаас огцом унаад байсан Унгарын хувьцаа, бондуудын ханш мөнгөний бодлого чангарсны дараа “Ногоон бүс”-д арилжаалагдаж эхэлжээ.

    Даваа гарагт форинтын ханш еврогийн эсрэг 0.9 хувиар чангарч, есдүгээр сарын дунд үеэс хойш анх удаа спот ханш нь 400 давсан байна. 

    Европын Комиссоос тус улсын Засгийн газрыг авлигын эсрэг Төрийн эрх зүйт ёсыг бий болгох шаардлагыг биелүүлэхгүй бол Европын Холбооноос олгох 7.5 еврогийн санхүүжилтийг нь царцаахыг сануулаад байв. Ерөнхий сайд Виктор Орбаны Засгийн газар авлигыг бууруулах амлалтынхаа хүрээнд санаачилсан 17 хуулийн төсөлд одоогоор Европын Комисс үнэлгээ хийж байгаа аж. Мөн баасан гарагт Унгарт шинээр байгуулагдсан Авлигатай тэмцэх агентлагийн даргаар “PricewaterhouseCoopers” компанийн авлигын эсрэг мэргэжилтнийг томилжээ. 

    Европын Холбооны эрх баригчид Унгарын хүсэлтийг хүлээн авах эсэх шийдвэрээ энэ сарын 22-нд гаргах ч ерөнхий үйл явц 12 дугаар сарын 19-нд эцэслэгдэхийг албаны эх сурвалж мэдээлсэн байна. 

    Одоогоор Унгар улс санхүүжилтийг цагтаа авч чадах эсэх, мөн чадаагүй тохиолдолд Виктор Орбан ямар арга хэмжээ авах эсэх нь тодорхой бус хэвээр байгаа аж. Он дуусахаас өмнө тус улс Европын Холбооны итгэлийг олж чадахгүй бол  7.5 еврогийн санхүүжилт, тэр дундаа 5.8 тэрбум еврогийн буцалтгүй тусламжийн 70 хувийг алдах эрсдэлтэй юм.

    Cэтгэгдэл бичих