logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    З.Энхболор
    Хөдөлмөрийн дутуу ашиглалтын нийлмэл түвшин 1 нэгжээр өсөж, 9.4 хувь болов
    Нийтэлсэн огноо: 2023 оны 05 сарын 24 11:00
    325

    Зургийг: С.Батсайхан

    2023 оны эхний улирлын байдлаар улсын хэмжээнд 1.1 сая хүн ажил хөдөлмөр эрхэлж байна

    Хөдөлмөрийн дутуу ашиглалтын нийлмэл түвшин оны эхний улиралд 9.4 хувь болж, өмнөх улирлаас нэг нэгж хувиар өссөнийг Үндэсний статистикийн хороо мэдээллээ.

    Энэхүү түвшнийг үнэлдэг дөрвөн үзүүлэлт өмнөх улиралтай харьцуулахад өссөн байна. Эдгээрээс ажилгүйдлийн түвшин өмнөх улирлаас 1.3 нэгж хувиар, цаг хугацаанаас хамаарсан бүрэн бус хөдөлмөр эрхлэлт болон ажилгүйдлийн нэгдсэн түвшин нэг нэгж хувиар өссөн нь голлох нөлөө үзүүлжээ. Насны бүлгээр авч үзвэл дийлэнх нь 15-24 насныхан буюу боловсрол, сургалтын дараах хөдөлмөрийн зах зээлд шинээр орж байгаа залуучууд байгааг Үндэсний статистикийн хороо тодотгож байна.

    24-2.JPG

    2023 оны эхний улирлын байдлаар улсын хэмжээнд 1.1 сая хүн ажил хөдөлмөр эрхэлж байгаа аж. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо 78.8 мянга болж, өмнөх улирлаас 22 хувиар өссөн бол өмнөх оны мөн үеэс 24.5 хувиар буурчээ.

    Дэлхийн банкнаас гаргасан 2023 оны тоймд Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлд урт хугацааны болон бүтцийн шинжтэй хоёр том сорилт тулгарч буйг онцолсон юм. Тухайлбал: сүүлийн 10 жилд бий болгосон ажлын байр нь ажилгүйдлийг бодитоор бууруулах, ажиллах хүчний оролцооны түвшнийг нэмэгдүүлэхэд төдийлөн хувь нэмэр оруулаагүй. Хувийн хэвшлийнхэн 2010-2020 онд дийлэнх ажлын байрыг бий болгосон ч бага цалинтай салбарууд байгааг тодотгож байна.

    24-3.JPG

    Үүнээс гадна Монгол Улсын экспортын төрөлжилт илүү хумигдаж, байгалийн баялгийн салбарт түшиглэсэн хязгаарлагдмал ажлын байр бий болсныг онцолсон юм.

    Мөн нийт хөдөлмөр эрхлэх насны хүн амын 60 хүрэхгүй хувь нь хөдөлмөрийн зах зээлд оролцож байгаа нь сүүлийн жилүүдэд тасралтгүй буурч ирсэн. Мөн эмэгтэйчүүдийн ажиллах хүчний оролцооны түвшний зөрүү 15 хувиас давсныг тодотгож байна.

    Cэтгэгдэл бичих