logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Улс төр
    Нийтлэлийг хуваалцах
    Ж.Зоригт
    "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 1072 хувьцааг нийт иргэнд олгосноор нэг хүн 2522 хувьцаа эзэмших эрхтэй болно
    Нийтэлсэн огноо: 2023 оны 01 сарын 05 09:20
    368
    "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 40 хувийг иргэдэд эзэмшүүлэх тогтоолын төслийг өргөн барив

    "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 40 хүртэлх хувийг иргэдэд эзэмшүүлэх, тэдний хяналтад оруулах тухай тогтоолын төслийг Ц.Анандбазар тэргүүдтэй УИХ-ын гишүүд өргөн барилаа. УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын онцолсноор “1072 хувьцааг нийт иргэнд олгосноор нэг хүн 2522 хувьцаа эзэмших эрхтэй болно. Ингэснээр жилд нэг хүн ногдол ашгаасаа хоёр сая төгрөг авах боломжтой болж байна. Таван ам бүлтэй нэг өрх жилд 10 сая төгрөг авна” гэж тооцоолжээ.

    2014 оноос хойш төрсөн хүүхдүүд хувьцаа эзэмшээгүй байгаа бөгөөд 2022 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэлх хугацаанд төрсөн нийт хүүхдэд хувьцаа эзэмшүүлнэ. Ингэснээр 3.3 сая иргэн "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 40 хүртэлх хувийг үнэ төлбөргүй эзэмших боломж нээгдэж байна. Иргэд 40 хувийг эзэмшсэнээр Төлөөлөн удирдах зөвлөл болон Хяналтын зөвлөлд гишүүн оруулахаар болно гэдгийг мөн онцолж байлаа.

    Өнөөдрийн байдлаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг Монгол Улсын 2.5 сая иргэн байдгаас 100 мянга гаруй нь нас барсан, эсвэл харьяатаас гарсан байна. Харин хувьцаа эзэмших эрхтэй нийт 3.3 сая иргэн байгаа аж.

    Cэтгэгдэл бичих