logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Авто тренд
    Нийтлэлийг хуваалцах
    Ж.Зоригт
    “Toyota Motor”-ийн борлуулалт өсөж, ашгийн төсөөллөө 50 хувиар нэмэгдүүлэв
    Нийтэлсэн огноо: 2023 оны 11 сарын 02 09:45
    234

    Зургийг: Shoko Takayasu/Bloomberg

    Есдүгээр сараар эцэслэгдсэн тайлант хугацаанд “Toyota Motor” 5.6 сая нэгж автомашин борлуулжээ

    Иений ханш суларсан нь дэлхий даяар автомашины эрэлт нэмэгдэж, нийлүүлэлтийн сүлжээний нөхцөл байдал харьцангуй сайжирсантай холбоотойгоор “Toyota Motor” компанийн цэвэр ашиг өнгөрсөн улиралд дээд түвшинд хүрч байв. Энэ улиралд тус компани ашгийн төсөөллөө 50 хувиар нэмэгдүүлснээ зарлалаа.

    “Toyota Motor” 660 сая ам.долларын үнэ бүхий хувьцаагаа эргүүлэн худалдаж авахаар мэдэгдсэнтэй холбоотойгоор сүүлийн байдлаар нэгж хувьцааны ханш нь  4.7 хувиар өсжээ.

    Тус компани гуравдугаар сар хүртэлх санхүүгийн тайлант хугацаанд үйл ажиллагааны ашиг нь гурван их наяд иенд хүрнэ гэж тооцоолж байна.

    “Toyota Motor” компани есдүгээр сараар эцэслэгдсэн тайлант хугацаанд 5.6 сая нэгж автомашин борлуулснаар бүтэн санхүүгийн жилд 11.4 сая автомашин борлуулах зорилтоо биелүүлэхэд дөхөм болжээ.

    Cэтгэгдэл бичих