logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Ж.Зоригт
    Индонезид зарим компанийн хувьцааны ханш 1000 хувиар өссөн нь арилжаачдыг төөрөгдүүлэв
    Нийтэлсэн огноо: 2023 оны 06 сарын 16 10:30
    196

    Зургийг: Dimas Ardian/Bloomberg

    Индонезийн 83 компанийн хувьцааны ханш 1000 хувь давж өслөө

    Өмнөд Азийн хамгийн том хөрөнгийн зах зээл болох Индонез улсад компаниудын хувьцааны ханшийн өндөр өсөлт тус улсад илүү нарийн зохицуулалт шаардлагатай байгааг харууллаа. Индонез улсын хувьцааны төвлөрөл өндөртэй, арилжааны идэвх багатай, шинжээчдийн төдийлөн хөнддөггүй хамгийн багадаа 83 компанийн хувьцааны ханш 1000 хувь давж өссөн байна.

    Хөгжиж буй зах зээлд төвлөрөл өндөртэй хувьцааны ханш огцом савлах үзэгдэл байдаг ч энэ огцом хөдөлгөөнтэй холбоотойгоор зохицуулах байгууллагаас ажлын хэсэг байгуулжээ.

    Индонез улсын Ерөнхийлөгч Жоко Видодо зохицуулах байгууллагыг хяналтаа чангатгахыг зөвлөсөн ч арилжаачдын хувьд үүнээс илүү арга хэмжээ авахыг шаардаж байна.

    Cэтгэгдэл бичих