logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Улс төр
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    Шинэ “BRICS-11” гэгдэж буй бүлэг ирээдүйд дэлхийн эдийн засгийн дийлэнхийг бүрдүүлэхээр байна
    Нийтэлсэн огноо: 2023 оны 09 сарын 05 11:50
    414

    Зургийг: Leon Sadiki/Bloomberg

    Олон улсын эдийн засгийн чуулга уулзалтууд дэлхийн удирдагчдын хандлага хаашаа чиглэж буйг тодорхойлж байна

    Хэн хаашаа явж байна, эсвэл хаана очихгүй байна гэдгээс дэлхийн геополитикийн талаар багагүй мэдээлэл авч болно. Сүүлд болсон олон улсын эдийн засгийн чуулга уулзалтууд дэлхийн удирдагчдын хандлага хааш чиглэж буйг ерөнхийдөө тодорхойллоо гэж шинжээчид үзэж байна.

    “Их 20”-иос нүүр буруулав

    Ши Жиньпин БНХАУ-ын Ерөнхийлөгч болсноосоо хойш анх удаа “Их 20”-ийн уулзалтыг өнжихөөр боллоо. БНЭУ-ын Ерөнхий сайд Нарендра Модигийн зохион байгуулж буй арга хэмжээнд БНХАУ Ерөнхий сайд Ли Цяныг оронд нь илгээх аж. Энэ нь Ши Жиньпин 1990-ээд оны эцсээр АНУ-ын дэмжлэгтэй бий болж байсан “Их-20” болон сүүлд өргөжин тэлж буй BRICS бүлгийн алинд нь ач холбогдол өгч байгааг харуулсан илэрхий дохио болж байна.

    Харин түүний 2023 онд хийсэн ховорхон гадаад айлчлалуудын нэг нь ӨАБНУ-д болсон BRICS-ийн уулзалт байлаа. Тэнд тэрбээр Саудын Араб, Аргентин, АНЭУ зэрэг түүхий эдийн том тоглогчдоор BRICS-ийн хүчийг зузаатгах зорилтоо амжилттай гүйцэлдүүлсэн юм.

    Шинэ BRICS-ийн хүч

    Шинэ “BRICS-11” гэгдэж буй тус бүлэг ирээдүйд дэлхийн эдийн засгийн дийлэнх хувийг бүрдүүлэхээр байгааг Стратегийн болон Олон улсын судалгааны төвийн судлаачид тооцоолжээ. Үүний зэрэгцээ

    • Дэлхийн газрын тосны нийлүүлэлтийн 42 хувь
    • Газрын ховор элементийн 72 хувь
    • Манганы нөөцийн 75 хувь
    • Графитын нөөцийн 50 хувь
    • Никелийн нөөцийн 28 хувийг бүрдүүлэх аж.

    Мөн эрчим хүчний салбарт гэвэл газрын тос, байгалийн хийн тэргүүлэх олборлогчид тус бүлэгт багтсаны зэрэгцээ хамгийн том хоёр импортлогч нь болох БНХАУ,  БНЭУ багтаж байна.

    unnamed (18).jpg

    Овоо босгоогүй бол...

    BRICS ийнхүү өргөжсөн нь АНУ “эдийн засгийн үндсэрхэг үзэл”-д автаж, дэлхийн эдийн засагт ноёлох байр сууриа алдаж буйн шинж тэмдэг гэж тус улсын Сангийн сайд асан Лоуренс Саммерс онцолжээ. “Нэгэн цагт Вашингтон чөлөөт худалдааны хэлцлээр тэргүүлж байсан бол одоо импортын хоригт төвлөрч, “Америк барааг л ав” гэж туйлшрах боллоо” хэмээн тэрбээр хэлсэн байна.

    Сорилт бий

    Аливаа бүлэг ам.долларыг орлох валютыг яаж ч “зүтгүүлсэн” ноён доллар дэлхийд давамгайллаа алдах магадлал тун бага гэж “Bloomberg”-ийн гео-экономикийн шинжээчид үзэж байна. Мөн Ши Жиньпиний “Их 20”-ийг өнжсөн бас нэг шалтгаан ч байж магадгүй Энэтхэг-Хятадын хилийн зөрчил нь BRICS-11 бүлгийн хамтын ажиллагаанд сорилт болохоор байна.

    unnamed.jpg

    "Зургаан шинэ гишүүн элсүүлснээр BRICS анхныхаа зорилгоос хазайлаа. Даян дэлхийн мөнгө санхүү, эдийн засгийн их боломжийг гартаа атгасан өрнөдийн эвслийн эсрэг сөрөх боломжийг л эрэлхийлж байна. Гэтэл BRICS дотор тэдний холбоотнууд, жишээлбэл Энэтхэг байгаа шүү дээ. Өнөөдөр дэлхий дахинд хуримтлагдсан нийт валютын нөөцийн 60 хувь нь ам.доллар, 20 хувь нь евро байгаа. Харин БНХАУ-ын юань гурван хувь, рубль бол сураг ч үгүй. Барууны эдийн засгийн хүчийг сөрөх боломж байна уу, үгүй юу гэдэг нь бэлэн эргэлдэж байгаа мөнгөнөөс л харагдана” хэмээн Олон улсын харилцааны судлаач, профессор Д.Баярхүү “Bloomberg TV Mongolia-д өгсөн ярилцлагадаа онцолж байв.

    Cэтгэгдэл бичих