logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Уул уурхай
    Нийтлэлийг хуваалцах
    Ж.Зоригт
    “Goldman Sachs” банк “Rio Tinto”-ийн нэгж хувьцааны ханшийн бодит үнэлгээг A$134.4 болгов
    Нийтэлсэн огноо: 2023 оны 01 сарын 18 15:45
    546
    "Rio Tinto" зэсийн гарцын төлөвөө нэмэгдүүлж, 650-710 мянган тонн болгоод байна

    “Goldman Sachs” банк “Rio Tinto” компанийн хувьцааны ханшийн бодит түвшнийг 134.4 австрали доллар болгож, гурван хувиар нэмэгдүүллээ. Одоогоор “Rio Tinto”-ийн хувьцааны ханш 120 гаруй австрали долларын түвшинд буюу “Goldman Sachs”-ийн тооцоолсон үнэлгээнээс доогуур түвшинд байна.

    “Rio Tinto” компани дээрх мэдээллийн өмнө 2023 оны зэсийн үйлдвэрлэлийн төлөвлөгөөгөө нэмэгдүүлсэн юм. Өмнөх оны тооцооллоор 2023 онд 500-575 мянган тонн зэс үйлдвэрлэнэ гэж үзэж байсан бол 650-710 мянган тонн олборлох болгож өсгөөд байна.

    “Оюу Толгой”-ийн гүний уурхайн төслийн ахицыг харвал хүдэр буулгуурын ажил эрчимжиж, 2023 оны эхний хагаст “Панел 0”-ийн тогтвортой үйлдвэрлэлийг эхлэх төлөвлөгөөнийхөө дагуу явахаар байна. Мөн “Панел 1”, “Панел 2”-ын судалгааны ажлыг 2023 оны эхний хагастаа багтаан дуусгах хэвээр байгаа юм.

    Cэтгэгдэл бичих