logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    С.Өнөрсайхан
    Бизнесийн орчин “оньсого” мэт байгаа нь хөрөнгө оруулагчдыг үргээж байна уу?
    Нийтэлсэн огноо: 2022 оны 09 сарын 11 13:22
    236
    Монголбанкнаас танилцуулсан нийт гадаад өрийн статистикт шууд хөрөнгө оруулалт буюу компани хоорондын зээллэг оны II улиралд 12.2 тэрбум ам.доллар болж, өмнөх оны мөн үеэс 1.3 хувиар өссөн байна. Гэхдээ энэ бол Монгол Улсад орж ирсэн хөрөнгө оруулалтын үлдэгдэл гэдгийг санах хэрэгтэй.

    2021 онд Монгол Улсад 2.7 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт орж ирсэн нь 2020 оныхтой харьцуулахад бага зэрэг өссөн ч 2019 онтой харьцуулбал 13.3 хувиар буурчээ. 2011 онд "Оюу Толгой" төслийн хувь нийлүүлэгчдийн гэрээг байгуулснаар гадаадын хөрөнгө оруулалтын орох урсгал түүхэн дээд түвшинд буюу 5.7 тэрбум ам.доллар хүрч байсан юм. Түүнээс хойш 2015 он хүртэл хөрөнгө оруулалтын орох урсгал тогтмол буурч, сүүлийн жилүүдэд 2-3 тэрбум ам.долларын хооронд хэлбэлзэж буй. 

    Нүүрсний зах зээлийн худалдаа, хөрөнгө оруулалтын олон улсын чуулга уулзалт, үзэсгэлэн "Coal Mongolia 2022" арга хэмжээний үеэр уул уурхайн салбарын оролцогч талууд хөрөнгө оруулалт яагаад буурсан, хөрөнгө оруулалт татахад сөргөөр нөлөөлж буй хүчин зүйлс, хөрөнгө оруулагчдад тулгарч буй бэрхшээлийн талаар хэлэлцлээ. 

    Монгол Улсад хөрөнгө оруулахдаа хөрөнгө оруулагчдын чухалчилж буй хамгийн чухал зүйл бол хууль эрх зүйн орчны тогтвортой байдал гэдгийг оролцогч талууд санал нэгтэйгээр хэлж байна. Хэдий тийм боловч улс төрийн тогтворгүй байдлыг дагаад хууль, эрх зүйн орчин тогтворгүйжиж байгаа нь хөрөнгө оруулагчдыг үргээх гол шалтгаан болж байна. 

    Засгийн газраас хөрөнгө оруулалтын орчныг сайжруулахаар Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулга дээр ажиллаж байна. Гэвч хуульд өөрчлөлт оруулж, сайжруулах нэрийдлээр улам тогтворгүй болгож байгааг Уул Уурхайн Үндэсний Ассоциацийн Гүйцэтгэх захирал Г.Эрдэнэтуяа онцолж байсан юм. Өөрөөр хэлбэл тогтворгүй байдалтай холбоотойгоор хөрөнгө оруулагчид ажигласан, хөрөнгө оруулахаас харзнасан байдалтай байгаа аж. 

    Нөгөө талаас хөрөнгө оруулагчийн итгэлийг сэргээх нь эн тэргүүнд хийх шаардлагатай ажил болоод байна. Итгэлийг сэргээхийн тулд шинэ хууль санаачлах бус одоо хүчин төгөлдөр хэрэгжиж буй хуулиудын хэрэгжилтийн тогтвортой байдлыг хангах хэрэгтэйг Уул Уурхайн Үндэсний Ассоциацын Гүйцэтгэх захирал "Bloomberg TV Mongolia"-д өгсөн ярилцлагадаа онцолж байв. 

    Онцлох байр сууриуд

    Австрали улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Кэйти Смит: Хөрөнгө оруулагчтай холбоотой маргаан үүслээ гэхэд хуулийн дагуу шийдвэрлэх боломжтой эсэхийг компаниуд баталгаажуулахыг хүсдэг. Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалж чадах тодорхой, ил тод, хүчтэй шүүхийн тогтолцоог эрхэмлэдэг. Тиймээс ил тод, нээлттэй хууль эрх зүйн орчин чухал

    Австралийн Худалдааны танхимын ТУЗ-ийн дарга Жульен Лауренс: Австрали улсын хувьд Монгол Улсын бизнесийн зах зээлд түлхүү хөрөнгө оруулах замаар оролцдог. Хөрөнгө оруулалтын орчин тогтворгүй байвал ирээдүйн нөхцөл байдлыг тооцоолоход хүндрэлтэй гэдэг утгаараа эн тэргүүнд авч үздэг. Хөрөнгө оруулалтын эдийн засгийн үр өгөөжийг урьдчилан тооцоолох боломжтой байх нь нэн чухал. Цаашлаад санхүүгийн зардлын үнэ цэнийн тулгуур болж өгдөг. Тиймээс хөрөнгө оруулалтын орчин тогтворгүй, эдийн засгийн үр өгөөжийг тооцоолоход хүндрэлтэй байвал төсөл хөтөлбөр санхүүжүүлэхээр хөрөнгө оруулалт татахад маш хүндрэлтэй. 

    Cэтгэгдэл бичих