logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Бат-Очир
    Евро бүсийн инфляц сүүлийн жил хагасын хугацаанд анх удаа саарав
    Нийтэлсэн огноо: 2022 оны 12 сарын 01 14:20
    319
    XI сард Евро бүсийн инфляц 10 хувьтай гарсныг “Eurostat” мэдээллээ

    Евро бүсийн инфляц сүүлийн нэг жил хагасын хугацаанд анх удаа саарснаар  шинэ үеийн түүхэнд байгаагүй хэрэглээний үнийн “шок”-ийг намжаах Европын Төв банкны хичээл зүтгэл үр дүнгээ өгч эхэлсэн гэсэн найдлагыг төрүүлжээ.

    2.png

    Лхагва гарагт “Eurostat”-ийн мэдээлснээр 11 дүгээр сард Евро бүсийн инфляц 10 хувьтай гарсан нь “Bloomberg”-ийн судалгаанд оролцсон эдийн засагчдын медиан төсөөлөл болох 10.4 хувиас бага үзүүлэлт боллоо. Мөн аравдугаар сарын түвшнээс 0.6 нэгж хувиар буурсан нь 2020 оноос хойших хамгийн их хувиар буурсан дүн болж байна. Хэдийгээр хүнсний үнийн өсөлтийн эрч нэмэгдсэн ч эрчим хүч болон үйлчилгээний үнийн өсөлт саарсан нь инфляц буурахад голчлон нөлөөлжээ.

    Бодлогын хүүг гурав дахь удаагаа 75 суурь нэгжээр өсгөх эсэх нь инфляцын дүн мэдээллээс ихээхэн хамаарахыг Европын Төв банкны албан тушаалтнууд онцолж байв. Бодлого тодорхойлогчдын хувьд энэ пүрэв гарагт болох хурлаараа дүн мэдээллийг нарийвчлан судалж магадгүй бөгөөд энэ сарын 15-нд шийдвэрээ танилцуулах товтой байна.

    1.png

    Мөнгөний захад бодлогын хүү энэ оны эцэст 57 суурь нэгжээр өснө гэсэн хүлээлттэй байгаа юм. Тайлан гарсны дараа Европын бондуудын уналт үргэлжилсэн бол ХБНГУ-ын Засгийн газрын хоёр жилийн хугацаатай бондын өгөөж зургаан суурь нэгжээр өсөж, 2.17 хувьд хүрчээ.

    Үүний зэрэгцээ АНУ-ын аравдугаар сарын инфляц мөн саарсан үзүүлэлттэй гарснаар Холбооны Нөөцийн банк бодлогын хүүгээ өсгөх эрчээ удаашруулна гэсэн таамгийг бататгаад байна.

    Cэтгэгдэл бичих