logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Ж.Зоригт
    Илон Маск “Twitter”-ийн Гүйцэтгэх захирлын албан тушаалаа өгч буйгаа мэдэгдлээ
    Нийтэлсэн огноо: 2023 оны 05 сарын 12 14:00
    108

    Зургийг: Chandan Khanna/AFP via Getty Images

    “NBCUniversal”-ийн захирал Линда Яккарино "Twitter"-ийн Гүйцэтгэх захирлын албан тушаалыг авахаар хэлэлцэж байгаа гэж “Wall Street Journal” мэдээллээ

    Илон Маск “Twitter” компанийн Гүйцэтгэх захирлын албан тушаалаа шилжүүлж, өөрөө Технологи хариуцсан захирал болохоо зарлалаа. Үүний дараа “NBCUniversal”-ийн захирал Линда Яккарино "Twitter"-ийн Гүйцэтгэх захирлын албан тушаалыг авахаар хэлэлцэж байгаа гэж “Wall Street Journal” мэдээлсэн байна.

    Илон Маск өөрийн “Twitter” хуудсандаа шинэ Гүйцэтгэх захирал зургаан долоо хоног орчмын хугацаанд ажлаа эхэлнэ гэж мэдэгджээ.

    Илон Маск анх өнгөрсөн оны аравдугаар сард “Twitter”-ийг 44 тэрбум ам.доллароор авахдаа Гүйцэтгэх захирлын албан тушаалд зохион байгуулалтын өөрчлөлт хийх хүртлээ байна гэдгээ мэдэгдэж байсан юм. Түүнчлэн хэт их ажилтай байгаагаас “Twitter”-ийн Сан Франциско дахь төв оффист хонож байгаагаа онцолж байв.

    Cэтгэгдэл бичих