logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Улс төр
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Есүйхулан
    ХХЕГ: Алтанбулаг боомтоор нэвтрэх ОХУ-ын иргэдийн тоо буурч, хэвийн үеийн түвшинд хүрлээ
    Нийтэлсэн огноо: 2022 оны 10 сарын 04 15:25
    342
    IX/22-X/02-ны өдөр хүртэлх хугацаанд ОХУ-ын 7503 иргэн Алтанбулаг боомтоор дамжин Монгол Улсад орж иржээ

    ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин есдүгээр сарын 21-ний өдөр хэсэгчилсэн цэргийн дайчилгаа зарлахаас өмнө өдөрт дунджаар ОХУ-ын 100-300 иргэн Алтанбулаг боомтоор дамжин Монгол Улсад орж ирдэг байсан байна. 

    Владимир Путины мэдэгдлийн дараа ОХУ-тай хиллэлдэг Алтанбулаг боомтоор орж ирж буй иргэдийн тоо өдөрт  1000 болтол өсөөд байсан бол есдүгээр сарын 29-нөөс 300 орчим болж буурчээ. Аравдугаар сарын хоёрны өдөр л гэхэд тус боомтоор ОХУ-ын 186 иргэн орж ирсэн байна. 

    Хил хамгаалах ерөнхий газрын мэдээлснээр есдүгээр сарын 22-ноос аравдугаар сарын хоёрны өдөр хүртэлх хугацаанд ОХУ-ын 7503 иргэн Алтанбулаг боомтоор дамжин Монгол Улсад орж иржээ.  Харин бусад боомтоор ОХУ-аас орж ирэх хүний тоонд томоохон өөрчлөлт ороогүй байна. 

    ОХУ-ын иргэд Монгол Улсад 30 хоног визгүй зорчих эрхтэй бөгөөд хүсэлт гаргасны үндсэн дээр визээ сунгуулж дахин 30 хоног байх боломжтой. Тухайлбал: Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль, Засгийн газрын тогтоолоор баталсан “Монгол Улсын виз олгох журам”-ын дагуу түр хугацаагаар ирсэн болон иргэд харилцан зорчих нөхцөлийн талаар байгуулсан Монгол Улсын олон улсын гэрээний дагуу визгүй ирсэн гадаадын иргэдийн Монгол Улсад байх хугацааг нэг удаа 30 хүртэл хоногоор сунгах зохицуулалттай.  Энэ хугацаа дууссан тохиолдолд Монгол Улсын хилээр гарах, нутаг буцах ёстой аж.

    ОХУ-д үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор энэ сарын 21-нээс хойш ОХУ-ын 700 гаруй иргэн 30 хоногийн визээ сунгуулсан бол 1000 гаруй иргэн түр оршин суух зөвшөөрөл авах, Монгол Улсад байх хугацаагаа сунгуулах талаар зөвлөгөө мэдээлэл авчээ. 

    Монгол Улсад түр оршин суух хүсэлтээ өгсөн тохиолдолд хүсэлтийг нь судалж, хянаж баталгаажуулсны үндсэн дээр тухайн улсад үүссэн хямрал, зөрчил намжих хүртэл Монгол Улсад түр хугацаанд оршин суух зөвшөөрөл олгоно гэж Гадаадын иргэн, Харьяатын газрын дарга Н.Ууганбаяр мэдээллээ.

    Монголд түр ирэгч, албан, хувийн хэргээр оршин суух гадаадын иргэний оршин суух хүсэлтийг Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль, Засгийн газрын тогтоолоор баталсан “Гадаадын иргэн Монгол Улсад оршин суух, түүнийг бүртгэх журам”-ын дагуу шийддэг бөгөөд энэ хүрээнд 56 хэлбэрийн оршин суух зөвшөөрлийг түр хугацаанд олгодог байна.

    Cэтгэгдэл бичих