logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    "737 Max" онгоцноос шинэ согог илэрснээр "Boeing"-ийн нийлүүлэлтийн зорилтод саад учирч магадгүй болов
    Нийтэлсэн огноо: 2023 оны 08 сарын 24 16:10
    1144

    Зургийг: Jason Alden/Bloomberg

    Он гарсаар 20 гаруй хувийн өсөлттэй байсан "Boeing" компанийн хувьцааны ханш 4.2 хувиар унаад байна

    "Boeing" компани "737 Max" загварын онгоцны кабины даралт тохируулах зориулалт бүхий хэсэгт буруу байршилтай нүх өрөмдсөн согог илрүүлснээ мэдээлжээ. Ингэснээр тус компанийн хамгийн өндөр борлуулалттай загварын нийлүүлэлтийн зорилт биелэхэд саад учрах эрсдэл үүссэн байна.

    "737 Max"-тай холбоотой ээлжит нэгэн асуудал болж буй дээрх согог нь онгоцны аюулгүй байдалд нөлөөлөхгүй болохыг лхагва гарагт АНУ-ын Холбооны агаарын тээврийн удирдлагаас мэдэгдсэн байна. Хэдий тийм боловч нийлүүлэлтийн сүлжээний удаашралын хажуугаар “737” загварынхаа үйлдвэрлэлийн хурдыг нэмэгдүүлэхээр ажиллаж буй "Boeing"-д багагүй хүндрэл учруулах юм. Түүнчлэн нарийн биет онгоцны их бие үйлдвэрлэж, дэлхийн хэмжээнд нийт нийлүүлэлтийн 70 хувийг хангадаг "Spirit AeroSystems" компанийн ажилтнууд саяхан ажил хаялт зарласан нь нэрмээс болохоор байна.

    "Үйлдвэрлэлийн шалгалтын явцад тодорхой тооны "737" загварын онгоцны даралтын хойд хаалтад манай техникийн шаардлагад тохирохгүй бэхэлгээний нүх гаргасан байгааг илрүүлсэн" гэж тус компани мэдээлжээ. Тодруулбал: зарим онгоцны их биед буруу байрлалтай, давхардсан хэдэн зуун нүх өрөмдсөн байгааг шалгалтаар илрүүлсэн гэж "The Air Current"-ийн мэдээлэлд дурдсан байна.

    Дээрх мэдээлэл гарсны дараа он гарсаар 20 гаруй хувийн өсөлттэй байсан "Boeing"-ийн хувьцааны ханш 4.2 хүртэлх хувиар унажээ. Үйлдвэрийн энэхүү согогоос шалтгаалан ойрын хугацаанд хийгдэх зарим нийлүүлэлтийг нь хойшлуулах бөгөөд тэр хугацаанд хэдэн онгоцонд согог байгаа эсэх, засварын ямар ажил хэрэгтэй эсэхийг тогтоох шалгалт явуулахаа тус компани мөн мэдээлжээ. "Boeing" компани энэ онд “737” загварын 400-450 онгоц нийлүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байгаа аж.

    2018, 2019 онд Индонез, Этиоп улсад олон зуун хүний аминд хүрсэн ослууд гарсны дараа дэлхий даяар зохицуулагч байгууллагууд "737 Max" онгоцоор нислэг үйлдэхийг хориглож байв. 20 гаруй сар үргэлжилсэн энэхүү хориг тус компанийн нэр хүндэд сэв суулгаж, олон тэрбум ам.долларын алдагдал хүлээхэд хүргэсэн юм.

    Cэтгэгдэл бичих