logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Уул уурхай
    Нийтлэлийг хуваалцах
    С.Өнөрсайхан
    “Mongolia Energy Corporation” IV-VII сард 582 мянган тонн нүүрс борлуулав
    Нийтэлсэн огноо: 2022 оны 10 сарын 04 14:00
    155
    “Mongolia Energy Corporation” компани бүтэн жилийн тайлангаа танилцуулах хүртэл арилжаагаа түр зогсоогоод байна

    Хонгконгийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Mongolia Energy Corporation” компани энэ оны IV-VII сард 582 мянган тонн нүүрс борлуулсан байна. Тус компани Хонгконгийн Хөрөнгийн биржид хувьцааны арилжаагаа түр зогсоогоод байгаа ч үйл ажиллагаанд нь ноцтой өөрчлөлт гараагүй, хэвийн үргэлжилж байгааг мэдээллээ.

    Үүнээс гадна “Mongolia Energy Corporation” бүтэн жилийн санхүүгийн тайланг танилцуулах хугацаагаа дахин хойшлуулсан байна. Өмнө нь есдүгээр сарын эцсээр гэж мэдээлж байсан ч аравдугаар сарын эцэс болгож хойшлуулжээ.

    “Mongolia Energy Corporation” компани бүтэн жилийн тайлангаа танилцуулах хүртэл долоодугаар сарын дөрвөнөөс хойш хувьцааны арилжаагаа зогсоогоод байгаа юм.

    Cэтгэгдэл бичих