logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Ногоон хөгжил
    Нийтлэлийг хуваалцах
    Ж.Зоригт
    ХБНГУ уур амьсгалын өөрчлөлтөд ихээр өртөж буй орнуудад $170 саяын дэмжлэг үзүүлнэ
    Нийтэлсэн огноо: 2022 оны 11 сарын 08 09:00
    76
    Их Британи уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төслүүдийн санхүүжилтээ 3 дахин нэмнэ

    ХБНГУ-ын Канцлер Олаф Шольц уур амьсгалын асуудалд өртөмтгий орнуудад дэмжлэг үзүүлэх 170 сая ам.долларын санаачилга гаргалаа. “Их-7”-ийн бүлгийг тэргүүлж буй орны хувьд ядуу буурай орнуудыг уур амьсгалын эрсдэлээс хамгаалах хэрэгслийг бий болохоор зорьж байгаагаа тэрбээр мэдэгдсэн байна.

    Үүнээс гадна Их Британийн Ерөнхий сайд Риши Сунак 2025 он гэхэд цаг уурын өөрчлөлтөд дасан зохицоход чиглэсэн төслүүдийн санхүүжилтийг гурав дахин нэмэгдүүлж, 1.7 тэрбум ам.доллар хүргэнэ гэж мэдэгджээ.

    Энэ хүрээнд хөгжиж буй орнуудыг цэвэр эрчим хүчний хөгжилд хүрэхэд нь туслахаа илэрхийлжээ. Их Британийн Засгийн газар Монгол Улсад ч мөн эрчим хүчний салбарт хөрөнгө оруулах сонирхолтой байгааг тус улсын Парламентын гишүүн мэдэгдэж байсан юм.

    Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын талуудын ээлжит 27 дугаар бага хурлын үеэр Казахстаны Ерөнхий сайд Европын Комиссын Ерөнхийлөгч Урсула фон дер Ляйентай тогтвортой түүхий эд, цэнэг хураагуур, ногоон устөрөгчийн чиглэлд хамтын ажиллагааг өргөжүүлэх санамж бичиг байгуулжээ. Үүнтэй адил хэлцлийг Египет, Намиби улстай байгуулахаар байгаа юм.

    Cэтгэгдэл бичих