logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Бат-Очир
    Bloomberg Economics: БНХАУ 2023 оны дунд үед эдийн засгаа бүрэн нээнэ
    Нийтэлсэн огноо: 2022 оны 12 сарын 01 11:40
    399
    Лхагва гарагт БНХАУ-ын нийслэл Бээжин хотод “коронавирус”-ийн халдварын 5000 гаруй тохиолдол батлагджээ

    БНХАУ дараагийн долоон сарын турш цар тахлын эсрэг хязгаарлалтуудаа үе шаттайгаар сулруулж, 2023 оны дунд үе гэхэд эдийн засгаа бүрэн нээх төлөвтэй гэж “Bloomberg Economics” тооцоолжээ.

    “Ирэх оны эхний хагас дуусахад БНХАУ-ын эдийн засагт COVID-19-тэй холбоотой ямар нэгэн хориг, хязгаарлалт үлдэхгүй гэж харж байна. Ухрах бус урагшлах магадлал илүү өндөр гэсэн үг” хэмээн эдийн засагч Чан Шу, Дэвид Цу нар лхагва гарагт гаргасан тайландаа дурдсан байна.

    БНХАУ-ын эрх баригчид “коронавирус”-ийн халдварын батлагдсан тохиолдол болон ойрын хавьтлуудыг заавал тусгаарлах журам болон улс доторх зорчих хөдөлгөөн, дотоодын аялал жуулчлалд тавьсан хязгаарлалтаа аажмаар сулруулах төлөвтэй байгааг тэд онцолжээ.

    Мөн эрсдэл өндөртэй бүлгийг дархлаажуулах, эмийн нөөцийг нэмэгдүүлэх ажлаа эрчимжүүлэхийн зэрэгцээ иргэдийн халдвар авахаас айх айдсыг багасгах эрүүл мэндийн боловсролын кампанит ажил явуулах болохыг өгүүлэв.

    Сүүлийн үед тус улсын Засгийн газар халдварын тархалтыг хяналтаас гаргалгүйгээр COVID-19-ийг Үл тэвчих бодлогын эдийн засаг болон иргэдэд очих нөлөөг багасгахыг оролдож байгаа юм. Энэ нь БНХАУ-ын эдийн засаг удахгүй эргэн нээгдэнэ гэсэн эерэг хүлээлт бий болоод байгаа ч одоогийн байдлаар хяналттай холбоотой өөрчлөлтүүд төдийлөн их биш байна.

    Харин “Nomura Holdings” компанийн шинжээчдийн үзэж байгаагаар  2023 оны гуравдугаар сараас эхлэн Бээжин эдийн засгаа нээх ажлыг бодитойгоор эхлүүлэх төлөвтэй байгаа аж.

    Cэтгэгдэл бичих